1992 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн. Ам бүл 8-лаа. Аав, ээж, 3 эгч, 2 дүүгийн хамт амьдардаг байсан. Аав, ээж, эгч, дүү нар Бор-Өндөр сумандаа аж төрч байгаа. Зарим ах дүү нар маань Улаанбаатар хотод байгаа. Багаасаа ямар хүн болох вэ гэсэн асуултад эмч болно гэж хариулдаг хүүхэд байлаа.
Ой тогтоолтын спортоор 19 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Энэ спортын талаар мэдээ үзэж байгаад мэдэж, сониурхаж анхныхаа хичээлд сууж үзэхэд маш их сонирхолтой байсан. Суралцах, боловсрох үйл явц бол хөгжилтэй, маш бүтээлч юм байна гэдгийг олж нээсэн. Суралцахдаа дурлаж, багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь хийгээд бага, багаар оюун ухааны спортод дурлаж тууштай хичээллэх болсон.
“Super Brain” шоунд 2023 оны 12-р сард оролцох шийдвэр гаргасан. Тухайн үед зохион байгуулагчдаас оролцох боломжтой юу гэсэн саналыг тавиад миний хувьд их бодож байгаад шийдвэрээ гаргасан. Учир нь би 2017 оноос тэмцээнд оролцоогүй байсан. Тэмцээн уралдаанд оролцоогүй удсан учраас бага зэргийн айдас, эргэлзээ байсан. Гэхдээ би өөрийн шавь нартаа, тамирчдадаа урам өгөх зорилгоор энэ тэмцээнд оролцъё гэдэг шийдвэрийг гаргаж оролцсон. Хятадын хүчтэй өрсөлдөгчтэй таарсан. Тухайн өрсөлдөгч хэн байхаас илүүтэй тухайн тэмцээнд өөрөө өөртэйгөө ялж, өөрөө өөрийгөө удирдахын төлөө хичээсэн. Тэр ч утгаараа өөрийгөө ялж ялагч болж чадсан. Шоуны уур амьсгал үнэхээр гайхалтай. Тархины хүч чадлын хязгаарыг харуулах зорилготой шоуны зохион байгуулалт ч тэр маш сайхан санагдсан. 7 жилийн дараа дахин тэмцээнд оролцсон учраас гайхалтай мэдрүүмжүүдийн нэг байсан.
Ер нь эрэгтэй хүн нэг шийдвэрийг, нэг сонголтыг зөв хийх ёстой байдаг. Зөв сонголт хийж чадвал цаашдын амьдрал нь тэр замаараа аз жаргалтай амьдарч чаддаг гэж боддог. Тэр сонголт бол амьдралын туршид хамт байх гэргийгээ сонгох. Миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол эхнэрээ, гэргийгээ сонгосон минь байсан.
Эхнэртэйгээ бид хоёр АШУҮИС-д 1-р курстээ танилцсан. Эхнэр маань манай ангийн дарга байсан. 2-р курсээсээ хойш үерхээд одоо хоёр сайхан охины аав, ээж болчихсон ам бүл 4-лээ амьдарч байгаа. Эхнэрийнхээ эрэгтэй хүнийг хүндэлдэг, маш сайн сонсдог, өөрийнхөө үзэл бодлыг бас чөлөөтэй илэрхийлж чаддаг мөн хүлээцтэй зан чанарт нь татагдсан. Маш халамжтай зан чанарт нь их дуртай. Төдийгөөс өдий болтол миний ялалт, уналт босолт бүх зүйлд хамт байж, ар тал байдаг эхнэртээ маш их талархаж явдаг.
А СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад 2024.04.29-өөс 2024.05.31-нийг дуустал Plus эрхийн жилийн төлбөр ЕРДӨӨ 24000₮ болж хямдарсан байгаа шүү. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+50 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+150 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
Шөлтэй хоолонд дуртай. Багаас маань аав, ээж маань амттай шөл хийдэг байсан. Шөлтэй хоол бол их эрүүл хоол. Би өдөр бүр шөлтэй хоол идсэн ч уйдахгүй ээ.
1-рт хүнлэг хүмүүст дуртай. Хүнийг ялгаж харилцдаггүй. Хүн болгоны давуу талыг олж харч, сөрөг талуудыг нь хэлээд өгчихдөг тийм хүн байвал сайхан санагддаг. Мөн шударга шинж чанарт. Худлаа ярьдаггүй, хэлснээ хийдэг, үр дүнд хүрдэг тийм хүмүүст дуртай.
Хувийн амжилтын хувьд 2014 онд дэлхийн аваргад 3-р байрт шалгарч, 2015 онд Азийн аварга болсон. Тухайн үед дэлхийд чансаагаараа 5-р байрт эрэмбэлэгддэг байсан. Монголынхоо хамгийн анхны ой тогтоолтын спортын томоохон амжилтуудыг гаргаж байсан даа баярладаг, бахархдаг. Баг хамт олноороо ой тогтоолтын шигшээ багаараа Дэлхийн аваргад 5 удаа түрүүлж, 3 удаа Гиннесийн амжилтыг тогтоосон. Цаашид илүү түлхүү багш дасгалжуулагчийн ажлыг хийж, олон хүүхэд, залуучуудад энэ аргачлалыг зааж, илүү хүчирхэг иргэдийг бий болгохын төлөө өөрийн чадах бүхнээ хийхийг хүсэж байгаа.
Амьдралын хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Би өөрөө эрүүл байвал миний гэр бүл, миний эргэн тойрны хүмүүс аз жаргалтай байна. Тэгэхээр би эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн, нойр, хооллолт гэдэг гурван зүйлийг маш сайн хэрэгжүүлж амьдрахыг хичээдэг. Дараа нь хүнлэг байхыг хичээдэг. Хүн болгонтой эрх тэгш харилцаж, хүнд өөрийн чадах хэмжээгээрээ туслахыг хичээдэг. Үлгэр дуурайллыг би Оюун ухааны академийн Хатанбаатар багшаасаа авдаг. Багшийнхаа тууштай зан, тэр хүний бүтээлч сэтгэлгээ, хүнийг гэсэн сэтгэлийг нь анзаарч харч, суралцахыг хичээдэг.
Нэг кноп дараад л энэ шударга бус бүх үйлдлүүдийг, хандлуудыг зогсоож, арилгаж эрүүл системийг үүсгэхийг хүсэж байна. Нэг кноп дараад л Монголд болж буй шударга бус үйлдлүүдийг зогсоож, сайжруулахыг хүсэж байна.