MSports logo
ХОЛИМОГ ТУЛААНЫ ТӨРӨЛД ХҮЧ ҮЗЭЖ БАЙГАА Х.ХАТАНБААТАР АHУ-ЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБООДЫН АНХААРЛЫГ ИХЭД ТАТЖЭЭ
  • А
    Админ

    3 сарын 12

  • ХОЛИМОГ ТУЛААНЫ ТӨРӨЛД ХҮЧ ҮЗЭЖ БАЙГАА Х.ХАТАНБААТАР АHУ-ЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБООДЫН АНХААРЛЫГ ИХЭД ТАТЖЭЭ

    Өнгөрсөн хоёрдугаар сард ээлжит тулааны хийж ялалт байгуулсан Х.Хатанбаатар холимог тулааны томоохон холбоод болон спорт менежерүүдийн анхааралд өртсөн талаар тус холбооны зүгээс мэдээллээ. Түүний хувьд 2007 оноос эхлэн кик боксын төрлөөр хичээллэж эхлэсэн түүхтэй.

    Тэрбээр 15 жилийн хугацаанд тулааны төрлийн сонирхогчдын бокс, ушу санда болон муайтай боксын төрлөөр өөрийгөө сорин хичээллэж, олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байжээ. Харин холимог тулааны төрлөөр 2021 оноос хүч сорьж эхэлжээ. АНУ-ын TFC Мма холбооноос холимог тулаанаа гараагаа эхэлсэн Х.Хатанбаатар өдгөөг хүртэл нэг ч ялагдаагүй амжилтыг үзүүлсэн юм.

    Тэрбээр сүүлийн тулаандаа буюу АНУ-д болсон LFA-ийн дэвжээн дээр бүх өрсөлдөгчөө минут хүрэхгүй хугацаанд ялсан нь спорт менежерүүдийн анхааралд өртөх хүчин зүйл болжээ. Ингэснээр дараагийн том тэмцээнүүдэд өрсөлдөж эх орныхоо нэрийг гаргах боломж нэмэгдсэн талаар монголын холимог тулааны холбооноос мэдээлэв. Харин түүний энэ амжилтыг үнэлэн Anthony Pettis fighting championship буюу Мэргэжлийн тулаанчдын лигт тулалдуулахаар болсон байна. Тэмцээн ирэх сарын дундуур болох аж.

    Нийтлэгч: Мандаа