MSports logo
КОБИ БРАЙАНТЫН ӨМСГӨЛИЙН ХАЖУУД ПАУ ГАЗОЛЫН 16 ДУГААРТАЙ ӨМСГӨЛИЙГ МӨНХӨЛЛӨӨ
  • А
    Админ

    3 сарын 8

  • КОБИ БРАЙАНТЫН ӨМСГӨЛИЙН ХАЖУУД ПАУ ГАЗОЛЫН 16 ДУГААРТАЙ ӨМСГӨЛИЙГ МӨНХӨЛЛӨӨ

    Лос Анжелес Лэйкерсийн төлөө хоёр удаа аварга болсон багийн домогт Пау Газолын 16 дугаартай өмсгөлийг Крипто ордонд түүний дотны найз, төгс хоршигч байсан Коби Браиантын өмсгөлийн дэргэд мөнхөллөө. Газолын өмсгөлийг мөнхлөх арга хэмжээнд NBA-ын нэрт зүтгэлтнүүд ирсэн байв. Нэрт дасгалжуулагч Фил Жексон, багийн анд асан Жимми Батлер зэрэг олон хүмүүс хүндэтгэн ирсэн байв. Газолыг Лос Анжелес руу аваачсан наймааны нэг хэсэг байсан Паугийн дүү Марк Газол мөн энэ үдэш чухал мөчийг нь хуваалцсан юм. Лейкерс 16 дугаартай өмсгөлийг ордны хойморт залахад Газол талбайд нулимсаа барьж дийлсэнгүй. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Лос Анжелес Лэйкерс болон Мемфис Гриззлес багууд учраа тааран тоглосон. Уг тоглолтын эхний хагасын дараа их завсарлагаанаар Пау Газолын өмсгөлийг мөнхлөж ажиллагаа болсон юм. Харамсалтай нь, Газолын хайрт багийн анд, Лэйкерсийн аваргын төлөө хамтран зүтгэж байсан багийн лидерийн орон зай энэ мөчид үгүйлэгдэж, Пау Газол Кобиг дурсан ярьсан юм. Лэйкерсийн домогт тоглогч Коби Брайнт 2020 онд нисдэг тэрэгний ослоор нас барсан ч Газол одоо ч Кобигийн гэр бүлийнхэнтэй холбоотой байдаг билээ. Кобигийн өмсгөлийн хажууд Газолын өмсгөлийг байрлуулсан энэ үдэш тэрбээр багийнхаа найзыг алдсандаа харамсаж, түүнтэй хамт баяраа тэмдэглэхийг хүсч байсан гэдгээ илэрхийлэв.

    Лэйкерс багийн хувьд 76 жилийн түүхэндээ ердөө 14 дугаарыг мөнхөлсөн байдаг бөгөөд энэ нь Брайантын хоёр дугаар өөр 13 тоглогчийн өмсгөл багтдаг. Тус баг түүхэндээ 17 удаагийн аварга бөгөөд багийнхаа ордонд өөрийн дугаартай өмсгөлийг мөнхлөх нь NBA-гийн тоглогчийн авч болох том хүндлэл, шагналуудын нэг юм