MSports logo
Жюү Жицүгийн ААШТ-ээс Б.Наранхишиг алтан медаль, Б.Шинэзориг, Ч.Түвдэнтарваа нар хүрэл медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 27

  • Жюү Жицүгийн ААШТ-ээс Б.Наранхишиг алтан медаль, Б.Шинэзориг, Ч.Түвдэнтарваа нар хүрэл медаль хүртлээ

    Жюү Жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээн Иордан улсын Амман хотноо болж байна. Тус тэмцээний эхний өдөр -69кг жинд барилдсан Булган аймгийн харьяат, “JUMP Mongolia” академийн тамирчин Чойжамцын Түвдэнтарваа хүрэл медаль хүртсэн байна.

    Жюү Жицүгийн ААШТ-ээс Б.Наранхишиг алтан медаль, Б.Шинэзориг, Ч.Түвдэнтарваа нар хүрэл медаль хүртлээ

    Мөн тэмцээний эхний өдөр насанд хүрэгчдийн -77кг жинд барилдсан Баян-Өлгий аймгийн харьяат, Баялаг дэвжээ, “JUMP Mongolia” академийн тамирчин Булганхүүгийн Шинэзориг хүрэл медаль хүртсэн бол өчигдөр өөрийн насны буюу U21 ангилалд жиндээ хүрэл медаль хүртэж, 2025 оны тивийн аваргаас хос хүрэл медаль хүртэж, хос медальтан боллоо.

    Жюү Жицүгийн ААШТ-ээс Б.Наранхишиг алтан медаль, Б.Шинэзориг, Ч.Түвдэнтарваа нар хүрэл медаль хүртлээ

    Тэмцээний гурав дахь өдөр Монгол улсаас Ази тивийн аварга төрлөө. Тодруулбал U21 насны ангилалд -57кг жинд барилдсан “Шинэсэгэ” ХХК, МУБИС-ийн JUMP Mongolia академийн тамирчин Баасанжаргалын Наранхишиг аваргын алтан медаль хүртлээ.


    Жюү Жицүгийн ААШТ-ээс Б.Наранхишиг алтан медаль, Б.Шинэзориг, Ч.Түвдэнтарваа нар хүрэл медаль хүртлээ

    Ийнхүү одоогийн байдлаар манай улс 1 алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай явна.