MSports logo
Х.Болдсүх Самсунг Тандерс багтай улирлын 816 сая төгрөгийн цалинтай гурван жилийн гэрээ байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 27

  • Х.Болдсүх Самсунг Тандерс багтай улирлын 816 сая төгрөгийн цалинтай гурван жилийн гэрээ байгууллаа

    БНСУ-ын KBL-д лигт тоглож буй Монгол гаралтай Х.Болдсүх дараагийн аялалаа Сөүл хотын Самсунг Тандерс багтай хийхээр болжээ.

    Анх Масан ахлах сургууль, Ханян их сургуулийг дамжсан И Гын Хви буюу Х.Болдсүх нь 2020 оны драфтын эхний тойргийн 8 дахь сонголтоор KCC багт элссэн. Улмаар 2021–2022 оны улиралд Пусан KCC багаас мэргэжлийн дебютээ хийсэн бөгөөд нийт 185 тоглолтод оролцож дунджаар 15 минут 37 секунд тоглосон юм. Тэрбээр дунджаар 4.8 оноо, 1.3 самбар, 0.5 дамжуулалт хийхдээ 40.1%-ийн гурван онооны шидэлтийн гүйцтэтгэлтэй байсан нь түүнийг онцгой шидэлтийн чадвартай гэдгийг батладаг юм. 2024–2025 оны улиралд ч мөн адил 42.5% (193 шидэлтээс 82 амжилттай)-тай алсын зайнаас шидсэн юм. Энэ жил KCC багтай хийсэн аялал нь өндөрлөж, Сөүл хотын Самсунг Тандерс хэмээх том багтай гувран жилийн гэрээ байгуулжээ.

    Самсунг Тандерс клубийн төлөөлөгч:

    “И Гын Хви нь лигийн хамгийн шилдэг гурван онооны шидэлтийн хувьтай шидэгч” хэмээн түүнийг үнэлж буйгаа хэлсэн юм.

    Өчигдөр буюу 2025 оны 5-р сарын 26-нд албан ёсоор гэрээгээ зурсан байна.Самсунг компанитай 3 жилийн гэрээ зурсан ба эхний жилдээ нийт 320 сая вон буюу монгол төгрөгөөр 816 сая төгрөгийн цалин авахаар болжээ.

    Үүнээс 64 сая вон нь урамшуулал бол 256 сая вон нь жилийн цалин гэнэ. Өнгөрсөн улирлын жилийн 90 сая воны цалинтай харьцуулахад 255%-иар нэмэгдсэн нь KBL-ийн түүхэнд томоохон амжилт юм. Анхны улиралдаа дебют хийснээс хойш ердөө 6 жилийн дотор хэдэн зуун саяын цалин авсан анхны тоглогч болсон хэмээн БНСУ-ын хэвлэл мэдээллээр шуугиж байна.



    Х.Болдсүх Самсунг Тандерс багтай улирлын 816 сая төгрөгийн цалинтай гурван жилийн гэрээ байгууллаа

    Өнгөрсөн улиралд 3 онооны шидэлтийн хувь болон 3 онооны шидэлтийн тоогоор доогуур байр эзэлдэг Самсунг Тандерс баг мэргэн буучийн хэрэгцээтэй гэдгээ ухаарч түнийг элсүүлсэн нь тодорхой. Тандерс баг Шин Дун Хёк, Гу Тан нартай гэрээгээ сунгахаар төлөвлөж байгаа тул түүнийг голчлон шидэгчийн байрлалд тоглуулах бололтой.

    Х.Болдсүх энэ талаараа өөрийн цахим хуудаснаа:

    "KCC-д өнгөрүүлсэн цаг хугацаа бол миний хувьд үнэхээр нандин дурсамж, маш их суралцах цаг байсан. Үргэлж халуун дулаан дэмжлэг, хайрыг минь илгээж байдаг шүтэн бишрэгчиддээ баярлалаа, би үргэлж эрч хүчтэй болж, баярласнаа үгээр илэрхийлэхийн аргагүй💙 Одоо би Samsung Thunders хэмээх шинэ багтай өөр нэгэн сорилтыг эхлүүлж байна. Цаашид ч та бүхэнд сайхан дүр төрхийг харуулахын төлөө бид улам хичээн ажиллах болнл. Цаашид биднийг дэмжээрэй.
    Өнөөдрөөс эхлэн сагсан бөмбөгийнхөө карьерийн аялалыг Сөүл хотын Samsung Thunders багтай хамт хийхээр боллоо. Улам хичээх болно. Дэмждэг хүмүүстээ баярлалаа. Өнөөдрөөс эхлэн сагсан бөмбөгийнхөө карьерийн аялалыг Сөүл хотын Samsung Thunders багтай хамт хийхээр боллоо. Улам хичээх болно. Дэмждэг хүмүүстээ баярлалаа" гэжээ.

    Самсунг Тандерс баг нь 1978 онд үүсгэн байгуулагдсан БНСУ-ын түүх арвин баг бөгөөд 2000-2001, 2005-2006 оны улирлуудад аварга авч байжээ.