Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөлөө. Өнөөдөр Монголын эмэгтэй шигшээ багт түүхэн үйл явдал тохиолоо. Тодруулбал D хэсгийн гурав дахь тоглолтоо18:30 цагаас Парисын олимпын алтан медальт Германы шигшээ багийг 18-14 харьцаатай хожиж эхний шуугианаа тарьлаа. Хэсгийн сүүлийн тоглолтоо Дэлхийн аваргын Мөнгө, Хүрэл медальт Украйны шигшээ багийн эсрэг 20:50 цагаас хийлээ. Украйны шигшээ багтай 10 минутын хүнд тоглолт хийж 16-16 харьцаатай тэнцсэв. Нэмэлт цагт шигшээ багийн ахлагч О.Хулан алсын зайн шидэлтээ амжилттай болгосноор 18-16 харьцаатай хожил байгуулан Сүхбаатарын талбайд хуран цугласан үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь тулгалаа. Ийнхүү шигшээ баг D хэсгээс 2-р байраар шалгарч, шигшээ наймд шалгарах эрхийн төлөө С бүсээс 3-р байраар шалгарсан БНХАУ-ын шигшээ багтай маргааш буюу 6-р сарын 27-нд 18:25 цагаас өрсөлдөнө.
3x3 World Cup Тойм: Эмэгтэй шигшээ баг хэсгээсээ шалгарч, хэсгийн тоглолтууд өндөрлөлөө
6 сарын 26


ДАШТ-ий эрэгтэй, эмэгтэй хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөсөн ба та бүхэнд шалгарсан багуудыг танилцуулья. Хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан багууд шууд шөвгийн наймд шалгарч байгаа бол А бүсийн 2-р байраар шалгарсан баг D бүсийн 3-р байраар шалгарсан багтай. B бүсийн 2-р байраар шалгарсан баг C бүсийн 3-р байраар шаларсан багууд өрсөлдөнө. Мөн хоёр баг хожил, хожигдол тэнцсэн тохиолдолд хоорондын тоглолт, гурван баг тэнцсэн тохиолдолд гурван багийн хоорондын онооны зөрүүг харах юм.
ЭРЭГТЭЙ
А бүс
1.Serbia - 3 хожил 1 хожигдол
2.Australia - 3 хожил 1 хожигдол
3.Germany - 3 хожил 1 хожигдол
4.Belgium - 1 хожил 3 хожигдол
5.Madagascar - 4 хожигдол
B бүс
1.United States - 4 хожил
2.Latvia - 3 хожил 1 хожигдол
3.Japan - 2 хожил, 2 хожигдол
4.Montenegro - 1 хожил 3 хожигдол
5.Mongolia - 4 хожигдол
С бүс
1.China - 3 хожил, 1 хожигдол
2.Puerto Rico - 3 хожил 1 хожигдол
3.Austria - 2 хожил 2 хожигдол
4.France - 1 хожил 3 хожигдол
5.Canada - 1 хожил 3 хожигдол
D бүс
1.Switzerland - 3 хожил 1 хожигдол
2.Netherlands - 3 хожил 1 хожигдол
3.Spain - 2 хожил 2 хожигдол
4.Lithuania - 1 хожил 3 хожигдол
5.Great Britain - 1 хожил 3 хожигдол
Эмэгтэй

А бүс
1.Australia 4 хожил
2.Poland 3 хожил 1 хожигдол
3.China 2 хожил 2 хожигдол
4.Italy 1 хожил 3 хожигдол
5.Madagascar 4 хожигдол
B бүс
1.United States 4 хожил
2.Japan 3 хожил 1 хожигдол
3.Netherlands 2 хожил 2 хожигдол
4.Czechia 1 хожил 3 хожигдол
5.Chile 4 хожигдол
С бүс
1.France 4 хожил
2.Hungary 2 хожил 2 хожигдол
3.Canada 2 хожил 2 хожигдол
4.Austria 1 хожил 3 хожигдол
5.Latvia 1 хожил 3 хожигдол
D бүс
1.Spain 4 хожил
2.Mongolia 3 хожил 1 хожигдол
3.Germany 2 хожил 2 хожигдол
4.Brazil 1 хожил 3 хожигдол
5.Ukraine 4 хожигдол
Плэй-Ин буюу шигшээ наймд орохын төлөөх өрсөлдөөнүүд маргааш 16:00 цагаас эхэлнэ.
Монгол улсын эмэгтэй шигшээ багтаа амжилт хүсье!
Мэдээллийн хамтрагч: Миний арьс арчилгаа Nivea брэнд
Nivea хөлс дарагч нь "Хар, цагаан хувцсанд ямар ч толбо үлдээхгүй. Хөлрөлт, хөлсний үнэрээс 72цаг найдвартай хамгаалж, танд хуурай тухтай мэдрэмжийг өгнө."
Спортыг Дэмжигч: DDish
𝐒𝐔𝐏𝐄𝐑 болон 𝐇𝐀𝐏𝐏𝐘 багцаа 𝟑 сараар сунгаад 𝟐𝟎% хүртэлх хөнгөлөлт эдлээрэй.
Мэдээллийн хамтрагч: TG SPORT Тод Гялалз