MSports logo
FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 26

  • FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд сагсан бөмбөгийн 3х2 төрлийн ДАШТ дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна.

    Өчигдөр буюу тэмцээний гурав дахь өдөр манай эрэгтэй шигшээ баг хэсгийнхээ сүүлийн хоёр тоглолтыг хийсэн. Тодруулбал 18:00 цагаас Монтенегро улсын шигшээ багтай хийсэн тоглолтод 18-15 харьцаатай хожигдсон бол түүний араас 20:15 цагаас хэсгээс гарах сүүлийн боломж болох Японы шигшээ багтай тоглолоо. Тус тоглолтод Японы шигшээг хожсон тохиолдолд D хэсгээс 3-р байраар гарах байв. Харамсалтай нь манай шигшээ Э.Дөлгөөний бэртлийн улмаас гурвуулаа тоглосон ба 10 минут тасралтгүй үргэлжилсэн хүнд тоглолтын эцэст ердөө нэг оноогоор буюу 21-20 харьцаатай хожигдол хүлээж, энэхүү ДАШТ-ээ өндөрлүүлж байна.



    FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ

    Тэгвэл өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг хэсгийнхээ сүүлийн хоёр тоглолтоо хийнэ.

    18:00 цагаас Парисын Олимпын аварга, Дэлхийн чансааны 5-т эрэмбэлэгддэг, энэ жил долоо дахь удаагаа оролож буй хүчирхэг Германы шигшээ багтай тоглоно. Хэсгийн сүүлийн тоглолтоо 20:15 цагаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Украйны шигшээ багтай хийнэ. Манай эмэгтэй шигшээ багийн орсон D хэсэг одоогийн байдлаар:


    1. Испани - 2 хожил
    2. Герман - 2 хожил
    3. Монгол - 1 хожил, 1 хожигдол
    4. Бразил - 2 хожигдол
    5. Украйн - 2 хожигдолтой тус тус бичигдэж байна.

    Манай шигшээ баг өнөөдөр хожил авахын сацуу, оноогоо сайн түүж чадвал хэсгээсээ 2-3-р байраар гарах боломжтой. Хэсгээсээ 2 болон 3-р байраар шалгарвал А хэсгийн 2 болон 3-р байраар шалгарсан Польш, БНХАУ-ын багуудын нэгэнтэй шигшээ 8-д оролцох эрхийн төлөө тоглох юм.

    Монголын шигшээ багтаа амжилт хүсье!

    FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ