MSports logo
Ази тивийн рингэнд манай улсаас найман боксчин хүч үзнэ
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 18

  • Ази тивийн рингэнд манай улсаас найман боксчин хүч үзнэ

    Тайланд улсын Чианг Май хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арван нэгдүгээр сарын 28-наас арван хоёрдугаар сарын 12-ны өдрүүдэд болох бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлага дор найман тамирчин өрсөлдөнө.

    Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 63.5 кг-д Г.Бадмаараг тулалдах бол эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Л.Даваадорж, 54 кг-д О.Энхсайхан, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Х.Энх-Амар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

    Ази тивийн рингэнд анхлан түрүүлсэн (1971 он) монгол боксчин бол Ардын багш, гавьяат тамирчин Хайдавын Алтанхуяг ба тэрбээр 1975 оны тус тэмцээнд хоёр дахиа түрүүлсэн. 2007 онд эх орондоо болсон Азийн АШТ-ээс Монголын боксчид хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэн нь өнөө ч тохиогоогүй өндөр амжилт билээ.

    Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо