19 дэх удаагийн Азийн наадмын манай тамирчдын оролцож төрлүүдийн сүүлийн өдөр тохиож Чөлөөт бөхийн төрөл үргэлжилж байна. Чөлөөт бөхийн 86 кг-ын жинд барилдсан Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ эхний тойрогт Камбожийн бөхийг цэвэр ялж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын тамирчинг мөн цэвэр ялж хагас шигшээд шалгарсан ч Олимпын алт, мөнгөн медальт, Азийн аварга Ираны бөх Хассан Яазданид ялагдаж хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Хүрэл медалийн төлөө Туркменистаны бөх Дэлхийн аваргын хүрэл медальт Довлетмяраттай 17:00 эхлэх шигшээ барилдаанд барилдана.
Эрэгтэйчүүдийн 96 кг-ын жинд барилдсан Ганбаатарын Ганхуяг эхний тойрогтоо Вьетнамын бөхийг идэвхээр ялж, шигшээ наймд Иран бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Узбекстаны бөхийг илт илүүрхэн цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилахаар боллоо. Тэрээр Казакстаны бөх Азийн хоёр удаагийн мөнгөн медалийн эзэн Алишер Ергалитай 17:00 цагаас барилдана.
Гэрэл зургийг Д. Нямбилэг