MSports logo
Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын хүснэгтийн эхний 4 байр тодорхой боллоо
  • Д
    Дөлгөөн

    3 сарын 1

  • Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын хүснэгтийн эхний 4 байр тодорхой боллоо

    Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын хүснэгтийн эхний 4 байр тодорхой боллоо. /1 болон 4 баталгаажиж, 2-3 байрын багуудын хоорондын тоглолт байрлал шийднэ/


    BCH Knights баг улирлын сүүлийн тоглолтоо хийж 77-70 харьцаагаар Эрдэнэт Майнерс багийг хожиж улирлыг 15-12 амжилттай дуусгалаа.


    Өнөөдрийн тоглолт BCH Knights багийн хувьд маш олон чухал ач холбогдолтой байлаа.

    ✅ Хүснэгтийн байрлалд гол өрсөлдөгч Эрдэнэт Майнерс багийг хожсоноор бусад тоглолтоос үл хамаарч улирлыг 4-р байраар дуусгахаар боллоо.

    ✅ Эрдэнэт Майнерс багийн 7 дараалласан хожлын цувралыг зогсоолоо.

    ✅ MVP өрсөлдөөний гол өрсөлдөгчдийн нэг Г.Болор-Эрдэнэ тэргүүтэй Майнерс багийг буулган авсанаар О.Эрдэнэцогт энэ улирлын MVP гэдгээ баталсан тоглолт боллоо

    ✅ О.Эрдэнэцогт энэ улиралд 19+ оноо 6+ самбар 3 дамжуулалт дундчилж улирлыг дуусгалаа.


    Улирлыг 5-р байраар дуусгах боломжтой Сэлэнгэ Бодонс, Эрдэнэт Майнерс, Завхан Бродерс багуудын нэгтэй ПО-д таарна.


    Msports-ын гаргасан MVP өрсөлдөөний жагсаалтыг О.Эрдэнэцогт тэргүүлж буй.


    the league