MSports logo
МУГТ Б.Билгүүн үйлдлээрээ харууллаа
  • Д
    Дөлгөөн

    2 сарын 28

  • МУГТ Б.Билгүүн үйлдлээрээ харууллаа

    Яагаад МУГТ болсон юм, цаг нь болоогүй юм бишүү? гэдэг асуултын хариултыг шинэхэн МУГТ Б.Билгүүн үйлдлээрээ харууллаа.

    Түүний сагсан бөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, гаргасан амжилт, тогтвортой тоглож буйтай марган хүн цөөн байх.

    Сагсан бөмбөгийн спортыг маш олон хүүхэд залуус сонирхдог, тиймээс ч тэрээр маш зөв үлгэр дуурайллыг талбайн гадуур ч үзүүлж чаддаг, шинэхэн гавьяат цолоор шагнуулсан өдрөө ч бэлтгэлээ базааж байгаа нь түүнийг ямар хүн бэ гэдгийг баталж, хүүхэд залуусд үзүүлж буй маш том эерэг хандлага юм.

    Сэтгүүлчийн асуусан асуултанд …МУГТ гэдэг том алдарыг яаж авч явнаа, том хариуцлага… гэж хариулсан. Үгээр биш үйлдлээрээ батлан харуулж байгаа нь өөрөө спортын маш гоё зүйл юм.

    Олон олон хүүхэд, залууст хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх үйлсэд тасралтгүй зүтгээд байгаарай шинэхэн МУГТ минь 🫡🇲🇳