MSports logo
Монголын эрэгтэй шигшээ хүндхэн тоглолтын эцэст Ираны багийг ялж хагас шигшээд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 30

  • Монголын эрэгтэй шигшээ хүндхэн тоглолтын эцэст Ираны багийг ялж хагас шигшээд шалгарлаа

    Долоо дахь өдрөө үргэлжилж буй Азийн 19 дэх удаагийн наадамд оролцсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг Ираны багийг ялж хагас шигшээд медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Ираны багийг сүүлчийн минутад барьж 16-15 харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолтод Ц.Батзаяа 2 оноо, М.Өлзий-Орших 4 оноо, Б.Сүхбат 10 оноо авч багаа тэргүүллээ. Маргааш манай баг Катар, Японы шигшээ багийн аль хожсонтой шигшээ тоглолтод шалгарахын төлөө өрсөлдөнө. 

    Тэмцээний А хэсэгт өрсөлдсөн манай баг хэсэгтээ Йорданы багийг 17-13, Хонгконгын багийг 21-19 харьцаатай буулган авч Тайваны багт 16-18 харьцаатай ялагдсан ч Филиппиний шигшээг 21-12  харьцаатай ялж 3 хожил нэг хожигдолтой хэсгээ тэргүүлэн шигшээ наймд шалгараад байсан юм. 

    Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ