MSports logo
МОНГОЛЫН "ДОТА 2" ТӨРЛИЙН БАГ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 30

  • МОНГОЛЫН "ДОТА 2" ТӨРЛИЙН БАГ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА Монголын "IHC Esports" багийн залуус Азийн наадамд Монголыг төлөөлөн Дота 2 төрөлд оролцож байна. Тэд өнөөдөр шөвгийн наймын тоглолтоо Казахстаны багийн эсрэг хийж 2-1-ээр ялалт байгуулж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Манай багийн хагас шигшээн өрсөлдөгч бол 2023 оны дэлхийн аваргад хагас шигшээд учраа таарсан Кыргызстаны баг байх юм. Заяац тэргүүтэй шилдэг тоглогчидтой Кыргызстантай манай улсын баг 1 хожиж, 1 хожигдсон тэнцээтэй байгаа учир медалийн төлөөх Азийн наадмын чухал тоглолтонд хэн нь илүүгээ үзэх шийдвэрлэх тоглолт болох юм. Ace, Se, Sanctity, Lil, Eleven нарын бүрэлдэхүүнтнй түүх бүтээсээр байгаа И-спортын залуустаа амжилт хүсье.

    Дэлгэрэнгүй