MSports logo
Cristiano Ronaldo: Тантай хамт тоглох нэр төрийн хэрэг байлаа
  • Т
    Тэлмүүн

    5 сарын 23

  • Cristiano Ronaldo: Тантай хамт тоглох нэр төрийн хэрэг байлаа

    Luka Modric-ын Real Madrid клубээс явахтай холбоотой тоглогчид сэтгэгдлээ илэрхийлсэн байна

     

    Kyllian Mbappe: Энэ улиралд тантай хамт тоглож, хувцас солих өрөөг хуваалцсан нь надад тохиосон ховорхон завшаан байлаа. Жинхэнэ агуу хүн гэж хэнийг хэлдгийг би ойроос харж мэдэрсэн юм. Та бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг байхаас гадна сайхан сэтгэлтэй жинхэнэ хүн билээ.

    Та дэлхийн хамгийн нэр хүндтэй багийн түүхийг арав гаруй жилийн турш туурвиж бүхий л амжилтыг гаргасан. Гэхдээ таны хамгийн том ялалт бол дэлхий дахины хүндлэл бишрэлийг өөрийн болгосон явдал юм. Танд бүх зүйлд гүн талархал илэрхийлье, Домог минь.

    Cristiano Ronaldo: Тантай хамт тоглох нэр төрийн хэрэг байлаа

    Eduardo Camavinga: Лука, Та бол хөлбөмбөгийн домог, жинхэнэ үлгэр дуурайлал, тантай хамт талбайд гарах танаас суралцах илүү ойроос агуу чанарыг тань мэдрэх боломж надад олдсон нь үнэхээрийн ховор хувь тавилан байлаа. Таныг хувцас солих өрөөнд байхгүй aболно гэх бодол намайг гунигт автуулж байна. Бид бүгд таныг маш ихээр үгүйлэх болно. Та бол энэ багийн амьд эрч хүч, аз жаргал нь байлаа. Талбай дээр ч талбайн гадуур ч хамтдаа өнгөрүүлсэн мөч бүрийг дурсах болно.


    Магадгүй би тантай хамт сүүлийн тоглолтоо аль хэдийн хийсэн ч байж мэдэх юм гэж бодохоор гунигтай байна. Таны Real Madrid C.F-д үлдээсэн өв, нэр хүнд үүрд байх болно. Бүх зүйлд, таны ид шидтэй тоглолт бүрд тань талархаж байна. Таныг үгүйлэх болно. Өө бараг мартах шахлаа... Таны утсаар ярьж хэлдэг бүх яриаг чинь бас үгүйлэх нь ээ.

    Cristiano Ronaldo: Тантай хамт тоглох нэр төрийн хэрэг байлаа

    Jude Bellingham: Брате, Зүрх сэтгэлийнхээ угаас танд талархаж байна. Таны төгс зохицсон хөлийн гадна, дотроороо өгсөн дамжуулалт, цохисон цохилт бүрд... Гэхдээ эдгээрээс илүү үнэ цэнтэй нь тантай хуваалцсан бүх яриа, бүх тэврэлт, хамт өнгөрүүлсэн оройн хоол бүр, өөрийн туршлага, хайр найргүй өгсөн зөвлөгөөнд гүнээ талархаж байна. Таны үлдээсэн бүх дурсамж, талбайн доторх авьяас талбайн гаднах хүнлэг гүн ухаант чанар тань надад амьдралын сургамж болж үлдлээ. Таныг үгүйлэх болно Баярлалаа, Домог минь. 

    Cristiano Ronaldo: Тантай хамт тоглох нэр төрийн хэрэг байлаа

    Cristiano Ronaldo: Баярлалаа Лука! Клубийн төлөөх олон дурсамжтай мөчүүдийг тантай хуваалцсан нь надад жинхэнэ нэр төрийн хэрэг байлаа. Таны цаашдын замналд тань амжилт бүтээл дүүрэн байхыг чин сэтгэлээсээ хүсье.

    Cristiano Ronaldo: Тантай хамт тоглох нэр төрийн хэрэг байлаа

    Real Madrid C.F клубийн ерөнхийлөгч Florentino Pérez: Лука Модрич бол бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдах онцгой бөгөөд үлгэр дуурайл болсон онцгой тоглогч юм. Тэрээр Real Madric C.F-ын үнэт зүйлсийг бүх л үед өөрийн биеэр илэрхийлж талбай дээр төдийгүй гадуур ч жинхэнэ эрхэм чанарыг агуулж ирсэн.


    Түүний тоглолт зөвхөн Мадридистуудын биш, дэлхийн өнцөг булан бүрт буй хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдийн сэтгэлийг эзэмдэж, төсөөллийг нь хөглөсөн билээ. Түүний үлдээсэн өв хэзээ ч мартагдахгүй.

    Cristiano Ronaldo: Тантай хамт тоглох нэр төрийн хэрэг байлаа