MSports logo
Аваргуудын лигийн шинэ улирал хөшгөө нээж, нэг хагаст найман гоол орсон нь цоо шинэ рекорд болон бичигдлээ
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 17

  • Аваргуудын лигийн шинэ улирал хөшгөө нээж, нэг хагаст найман гоол орсон нь цоо шинэ рекорд болон бичигдлээ

    Урьд шөнө Аваргуудын лигийн 25/26 оны шинэ улирал хөшгөө нээж, зургаан тоглолт явагдаж өндөрлөлөө. Өнгөрсөн жилээс шинэ форматын дагуу 36 баг чансаагаар 4 пот-д хуваагдаж, нэгдсэн лигийн зарчмаар оноо тооцох системд шилжсэн бөгөөд Францын Paris Saint-Germain клуб түүхэндээ анх удаагаа түрүүлж байв.

    Athletic Club 0:2 Arsenal

    Испанийн Athletic club өөрсдийн “San Mamés” цэнгэлдэх хүрээлэндээ Английн Arsenal клубийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагас гоол оролгүй хуурай тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар хагасын 71 дэх минутад сэлгээгээр орж ирсэн Бразил жигүүр Gabriel Martinelli ердөө нэг минутын дараа буюу 72 дахь минутад Leandro Trossard-ийн дамжуулалтаар гоол оруулж 0:1 болгов. Улмаар тоглолтын 87 дахь минутад Gabriel Martinelli-ийн дамжуулалтаар Leandro Trossard гоол оруулж 0:2 болгон үндсэн цагт Английн Arsenal клуб эсрэг багийн талбайгаас гурван оноо авч чадлаа.

    Аваргуудын лигийн шинэ улирал хөшгөө нээж, нэг хагаст найман гоол орсон нь цоо шинэ рекорд болон бичигдлээ

    Juventus 4:4 Borussia Dortmund

    Италийн алдарт Juventus клуб өөрсдийн “Allianz Stadium” цэнгэлдэх хүрээлэндээ Германы Borussia Dortmund клубийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагаст хоёр баг хэд хэдэн гоёмсог боломж үүсгэж чадсан ч 0:0 харьцаатай өндөрлөв. Тоглолтын хоёрдугаар хагасын 52 дахь минутад талбайн зочдоос S.Guirassy-ийн дамжуулалтаар Karim Adeyemi гоол оруулж 0:1 болгов. Тоглолтын 63 дахь минутад талбайн эздээс сэлгээгээр дөнгөж талбайд орж ирсэн João Mário-ийн дамжуулалтаар Kenan Yildiz гоол оруулж 1:1 болгов. Түүний гоолоос ердөө хоёр минутын дараа Borussia Dortmund клубийн эхний гоолийн эзэн Karim Adeyemi-ийн дамжуулалтаар Felix Nmecha гоол оруулж 1:2 болгон дахин тэргүүлж эхлэв. Гэсэн ч тоглолтын 67 дахь минутад талбайн эзэн Juventus клубээс эхний гоолийн эзэн Kenan Yildiz-ийн дамжуулалтаар Серби довтлогч Dušan Vlahović гоол оруулан 2:2 болгов. Тоглолтын 74 дэх минутад талбайн зочдоос M.Sabitzer-ийн дамжуулалтаар Yan Couto гоол оруулж 2:3 болгов. Тоглолтын 86 дахь минутад Ramy Bensebaini 11 метрийн торгуулийн цохилтоос гоол оруулж 2:4 болгон холдуулав. Тоглолтын үндсэн цаг дуусаж, 90+4 дэх минутад P.Kalulu-ийн дамжуулалтаар Dušan Vlahović гоол оруулж 3:4 болгов. Улмаар тоглолтын 90+6 дахь минутад талбайн эздээс Dušan Vlahović-ийн дамжуулалтаар Lloyd Kelly гоол оруулж 4:4 болгосноор хоёр багийн тоглолт өндөрлөж оноо хуваалцлаа. Энэхүү тоглолт нь Аваргуудын лигийн бүх цаг үеийн түүхэнд нэг хагаст хамгийн олон гоол орсон тоглолт болж рекорд тогтоолоо.

    Аваргуудын лигийн шинэ улирал хөшгөө нээж, нэг хагаст найман гоол орсон нь цоо шинэ рекорд болон бичигдлээ

    Real Madrid 2:1 Olympique de Marseille

    Испанийн эзэн хааны Real Madrid клуб өөрсдийн алдарт “Estadio Santiago Bernabeu” цэнгэлдэх хүрээлэндээ Францын Marseille клубийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын 22 дахь минутад талбайн зочин Marseille клубийн сөрөг довтолгоо амжилттай хэрэгжиж Mason Greenwood-ийн дамжуулалтаар Timothy Weah гоол оруулж 0:1 болгов. Гэсэн ч тоглолтын 28 дахь минутад талбайн эзэн Real Madrid клуб 11 метрийн торгуулийн цохилтын эрх авч, үүнийг нь Францын супер од Kyllian Mbappe амжилттай гүйцэтгэж тооны харьцааг 1:1 болгов. Тоглолтын 72 дахь минутад Real Madrid клубийн багийн ахлагч Dani Carvajal эсрэг багийн хаалгач G.Rulli-г мөргөж унагаан улаан картаар торгуулж, талбайг чөлөөлөв. Тоглолтын 81 дэх минутад Marseille Клубийн хамгаалагч Facundo Medina торгуулийн талбай дотроо гар хүрч, улмаар шүүгч талбайн эздэд дахин торгуулийн цохилтын эрх олгов. Улмаар 11 метрийн торгуулийн цохилтыг Kyllian Mbappe дахин амжилттай гүйцэтгэж үндсэн цагт 2:1 харьцаатай ялалт байгуулж, аваргуудын лигийн шинэ улирлын эхний 3 оноогоо авч чадлаа.

    Аваргуудын лигийн шинэ улирал хөшгөө нээж, нэг хагаст найман гоол орсон нь цоо шинэ рекорд болон бичигдлээ

    Бусад тоглолтын үр дүн:

    PSV 1:3 Union Saint-Gilloise

    Benfica 2:3 Qarabag FK

    Tottenham 1:0 Villareal

    Өнөөдрийн тоглолтын хуваарь:

    Аваргуудын лигийн шинэ улирал хөшгөө нээж, нэг хагаст найман гоол орсон нь цоо шинэ рекорд болон бичигдлээ