Сербийн Белград хотод Fissure Playground 2 тэмцээн үргэлжилж байна. Эхний өдрийн тоглолтдоо Франц улсын төлөөлөл 3DMAX багт хожигдож эхлүүлээд байсан The MongolZ баг гурван тоглолтоо дараалж ялснаар энэхүү тэмцээний Флэй офф-д тоглохоор боллоо. Плэй офф-н тоглолтууд энэ сарын 19-өөс эхэлнэ.
FISSURE Playground 2 тэмцээний шигшээ шатанд The Mongolz баг шалгарч, Belgrade Arena-д тоглох эрхтэй боллоо
М
Мөнхбаясгалан
9 сарын 17


Өнгөрсөн өдөр The MongolZ баг FaZe clan-ий эсрэг тоглосон. Тоглолтын эхний map манай багийн сонгосон “Mirage” дээр тоглон 13:11-ийн харьцаатай хожил байгуулсан. Дараагийн map FaZe багийн сонгсон “Inferno” дээр тоглож 16:13-ийн харьцаатай хожигдож, нэмэлт “Anceint” map дээр 13:5-аар хожсоноор Флэй офф-д шалгарч, заалны тоглолтыг бид үзэхээр болж байна.

Fissure Playground 2 тэмцээнд гурван хожил байгуулсан баг Флэй офф-д тоглох бол эсрэгээрэй гурван хожигдол авсан баг тэмцээнийг өндөрлүүлнэ. Энэхүү тэмцээнд нийт 16 баг оролцсон,. Тэмцээнийг Lynn Vision, HERIOC, 3DMAX, TYLOO, Legacy гэсэн багууд өндөрлүүлжээ.