MSports logo
Э.Бямбадорж ААШТ-Д анхны МӨНГӨН МЕДАЛИА хүртлээ
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 12

  • Э.Бямбадорж ААШТ-Д анхны МӨНГӨН МЕДАЛИА хүртлээ

    Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо өнөөдөр эхэлсэн чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд барилдсан Энхбаярын Бямбадорж 79 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. 

    Э.Бямбадорж ААШТ-Д анхны МӨНГӨН МЕДАЛИА хүртлээ

    Тэрбээр эхний тойрогт Казахстаны тамирчин Азамат Омуржановыг 12-7, Японы Рюносүкэ Камияг 5-3, Укбекистаны тамирчин Асомиддин Хасановыг оноо /10-0/-гоор цэвэр ялж, финалд Ираны бөх Ноходиларими Мохаммед Ашгартай таарч 12-2-ын харьцаатай ялагдаж, мөнгөн медалийн эзэн боллоо.