Т.ТУЛГА: "ААШТ-д 65 кг-д барилдлаа. Бэлтгэл маш сайн хангасан байсан. Финалын барилдаан яг санасанд хүрсэн барилдаан болсонгүй гэхдээ мэдрэмжийг нь авчихлаа, дараа нь яаж барилдахаа ойлгочихлоо. Барьц, мэхээ ерөнхийдөө ойлгоод авчихлаа.
Азийн аваргын дараа болох Азийн тамирчдад олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдадаа амжилт хүсье. Бүгдэнд нь боломж байгаа шүү. Бид бүгд нэг баг, бүгдээрээ хичээгээд олимпод олон жил тасарсан чөлөөт бөхийн медалийг авчирцгаая"