FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн Аваргуудын Лигийн бүсийн тэмцээнд Монголын шилдэг багууд дахин оролцох боломжтой болсныг тус холбооноос зарлалаа. Азийн топ багууд өрсөлддөг тус лигт өнгөрсөн жилийн Үндэсний дээд лигийн аварга Хасын Хүлэгүүл болон финалд шалгарсан Бишрэлт Металл багууд Азийн 5 улсын 6 багийн эсрэг финалын шатанд өрсөлдөх ердөө хоёр эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Тус хоёр эрхийн төлөө Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонез улсуудын багтай өрсөлдөх аж.
Тайвань: Нью Тайпэй Кингс, Таоюань Пауюань Пайлотс
Монгол: Хасын Хүлэгүүд, Бишрэлт Металл
Индонез: Пелита Жаяа
Малайз: НС Матрикс Дирс
Тайланд: Хай-Тек
Сингапур: Адройт клуб