UIAA-аас зохион байгуулдаг Мөсөнд авиралтын Дэлхийн цомын энэ улирлын хоёрдугаар шатны тэмцээн Швейцарын Саас-Фи хотод нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Швейцарын Альпийн нуруунд орших тус мөсөн цамхагт 2000-аад оны эхэн үеэс эхлэн зохиогдсон уг тэмцээн одоог хүртэл зохиогдож байна. Анхны арга хэмжээнээс хойш 25 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй тус тэмцээнд манай тамирчид урд өмнө байгаагүй бахдам амжилт үзүүлжээ.
Тодруулбал Н.Сэлэнгэ Мөсөнд авиралтын Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн Хурдны финалд 11.83 секундийн гайхалтай амжилтаар алтан медаль хүртжээ. Түүний араас Израйл, Чехийн тамирчид медаль хүртсэн байна. Ийнхүү энэ оны Дэлхийн чансааг Н.Сэлэнгэ 180 оноотойгоор тэргүүлж эхэллээ.
ОУХМ .Сэлэнгэ Монгол Улсаас Мөсөнд авиралтын спортоор Дэлхийн цомын аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байна. ОУ-д үзүүлсэн амжилтаас дурдвал:
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
хүрэл медаль
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний
алтан медаль
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний
мөнгөн медаль
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аварга,
алтан медалийг тус тус хүртээд байна.