MSports logo
ЛИВЕРПҮҮЛ КЛУБ АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО
  • А
    Админ

    5 сарын 16

  • ЛИВЕРПҮҮЛ КЛУБ АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО

    Өнгөрөгч бямба гарагт Английн хөлбөмбөгийн цомын тэмцээн болох “FA Cup” тэмцээний аваргын төлөөх тоглолт Челси болон Ливерпүүл клубүүдийн хооронд болсон. Хүчтэй шахалт, хамгаалалтын бат бөх байдал, чадварлаг довтолгоо зэрэг олон хүчин зүйлсийн үр дүнд Ливерпүүл аваргаар тодорч чадсан. Яг л энэ оны эхээр Уэмбли цэнгэлдэхэд болсон лигийн цомын шигшээ тоглолтын нэгэн адил Юрген Клоппын залууст Челсиг үдэж, цом өргөхийн тулд торгуулийн цохилт хэрэгтэй байлаа. Улаанууд дотоодын гурван тэмцээнд болон Европын цомд түрүүлсэн анхны Английн баг болох магадлал бага ч гэсэн энэхүү Английн цомын ялалтын ачаар тэдний цаашдын амжилтанд урам зориг нэмлээ. Тиймээс Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчид баяр баяслаар дүүрч, баг нь түүхийг бүтээх боломжтой хэвээр байна. Лигийн цомын шигшээ тоглолтын нэгэн адил 120 минут гоол хийгээгүй нь тоглолтын хувь заяаг эцсийн мөчид шийдэгдхээр болгосон. Боломжууд бий болж, хаалганы тор хөдөлж байсан ч хөлбөмбөгийн хамгийн эртний цомын тэмцээний 150 жилийн ойгоор финалыг хамгийн их сэтгэл догдлол дунд өрнүүлж чадлаа.