MSports logo
𝐀𝐬𝐢𝐚𝐧 𝐂𝐡𝐞𝐬𝐬 𝐂𝐡𝐚𝐦𝐩𝐢𝐨𝐧𝐬𝐡𝐢𝐩:
  • Д
    Дөлгөөн

    5 сарын 15

  • 𝐀𝐬𝐢𝐚𝐧 𝐂𝐡𝐞𝐬𝐬 𝐂𝐡𝐚𝐦𝐩𝐢𝐨𝐧𝐬𝐡𝐢𝐩:

    Энэтхэг, БНХАУ зэрэг дэлхийн шилдэг тамирчдын өрсөлддөг АЗИ тивийн шатрын аварга шалгаруулах ганцаарчилсан тэмцээнд Б.Мөнгөнзул нэг ч хожигдол амсалгүй 8 өргийн дараах байдлаар 6 хожил, 2 тэнцээ 7 оноотой арын тамирчдаас 1 хожил илүүтэйгээр өнөөдөр шийдвэрлэх сүүлийн 9-р өрөгт тоглолоо.


    Түүний хувьд сүүлийн өрөгт тэнцэх, эсвэл хожиход бусад тоглолтын үр дүнгээс үл хамааран МУ-аас төрөн гарсан шатрын анхны АЗИЙН АВАРГА болох байлаа. Гэвч сүүлийн өрөгт хожигдсоноор одоогийн байдлаар сүүлийн өрөгт хожигдсон Энэтхэгийн тамирчин Vantika Agrawal, БНХАУ-ын тамирчин Song Yuxin нартай ижил 7 оноотой болоод байна.


    Яг одоо үргэлжилж буй 4-р ширээнд тоглож буй Их мастер Б.Мөнгөнтуул vs Balabayeva Xeniya, 2-р ширээнд өрсөлдөж буй Gunina Velantina vs Srija Seshadri нарын тоглолтуудын үр дүнгээс хамаарч Азийн аваргын байр шийдэгдэх юм.


    𝐂𝐡𝐞𝐬𝐬

    Холбоотой мэдээ