MSports logo
𝐍𝐁𝐀 𝐧𝐞𝐰𝐬
  • Д
    Дөлгөөн

    5 сарын 13

  • 𝐍𝐁𝐀 𝐧𝐞𝐰𝐬

    𝐌𝐢𝐧𝐧𝐞𝐬𝐨𝐭𝐚 𝐓𝐢𝐦𝐛𝐞𝐫𝐰𝐨𝐥𝐯𝐞𝐬


    1989 онд үүсгэн байгуулагдаж 36 дахь улиралдаа тоглож буй Чононууд 13 дахь удаагаа ПО-д шалгаран өрсөлдөж буй үүнийхээ 10 улиралд ПО-ын эхний шатнаас хасагдаж байсан бол 2 удаад нь бүсийн аваргын төлөөх өрсөлдөөнд ялагдал хүлээж байв. Нэг нь өнгөрсөн улиралд залуу Dallas-д 4-1 ээр ялагдсан бол 2003-2004 оны ПО-д агуу KG-ын хамтаар LAL багт 4:2 оор ялагдаж байв. 

    Өөрөөр хэлбэл нэг ч удаа бүсийн аварга болж үзээгүй. Тэдний хувьд энэ жилийн ПО-ын 2-р шатанд яг одоогийн байдлаар GSW багийг 3-1 харьцаагаар цувралд илүүрхэж буй. Тэдний хувьд 3 дахь удаагаа бүсийн аваргын төлөө өрсөлдөх магадлал өндөр байна. 

    𝐈𝐧𝐝𝐢𝐚𝐧𝐚 𝐏𝐚𝐜𝐞𝐫𝐬


    ABA үед буюу 1969-1970, 1971-1972, 1972-1973 онуудад 3 удаа түрүүлж, NBA болсноос хойш агуу шидэгчдийн нэг Режжи Миллерийн хамтаар 1999-2000 оны улиралд NBA-ын финал 1 удаа шалгарч LAL багт 4-2 оор хожигдож байсан. 

    Тэдний хувьд энэ жил бүсийнхээ 4-р байраар шалгарч ПО-ын эхний шатанд MIL-г буулган авч 2-р шатанд бүсээ тэргүүлэн гарч ирсэн CLE-тэй таарч 3-1 харьцаагаар цувралд илүүрхэг буй. Тэдний хувьд бүсийн аваргын төлөө шалгарах магадлал өндөр байна. 

    𝐍𝐞𝐰 𝐘𝐨𝐫𝐤 𝐊𝐧𝐢𝐜𝐤𝐬


    4 удаа бүсийн аварга болж 2 удаа NBA-ийн аварга болж байсан түүхтэй тэдний хувьд хамгийн суулд 25 жилийн өмнө 1999-2000 оны улиралд бүсийн аваргын төлөө шалгарч IND-д 4-2 оор ялагдаж байв. Тэдний хувьд бүсийнхээ гол фаворит BOS-ыг талбайд нь 2 хожиж цувралыг эхлүүлж одоогоор 3-1 харьцаагаар цувралд илүүрхэг буй. BOS-ны хувьд өнөөдрийн тоглолтод багийн лидер JT хүнд бэртэл авснаар цувралд тоглох боломжгүй болсон, Порзингис вирусийн халдварын улмаас тоглолтдоо 100 хувь тоглож чадахгүй байгаа зэргээс NYK-ийн хувьд бүсийн аваргын төлөө шалгарах боломж өндөр байна. Хэрвээ NYK vs IND гэсэн бүсийн цуврал эхлэхээр бол сүүлийн 25 жилд финалд шалгарч үзээгүй аль нэг баг нь ФИНАЛ-д тоглох боломжтой болно. 

    𝐎𝐤𝐥𝐚𝐡𝐨𝐦𝐚 𝐂𝐢𝐭𝐲 𝐓𝐡𝐮𝐧𝐝𝐞𝐫


    1967 онд Seatle Super Sonics нэрээр үүсгэн байгуулагдаж байсан тэд 2008-2009 оны улирлаас 𝐎𝐤𝐥𝐚𝐡𝐨𝐦𝐚 𝐂𝐢𝐭𝐲 𝐓𝐡𝐮𝐧𝐝𝐞𝐫 нэртэй болсон. OKC болсноос хойш 4 удаа бүсийн аваргын төлөөх өрсөлдөөнд ялагдаж, 1 удаа буюу 2011-2012 оны улиралд KD, Harden, Westbrook тэргүүтэй залуу бүрэлдэхүүн NBA-ын финалд MIA-ын супер их гурвалд 4-1 харьцаагаар ялагдаж байв.  1978-1979 оны улиралд Seatle Super Sonics байхдаа NBA-ын аварга болсон тэдний хувьд энэ жил түрүүлэх хамгийн өндөр боломж бүрдээд байна. Гэхдээ тэд ПО-ын 2-р шатанд DEN-тэй 2-2 болж тэнцээд буй. Хожиж байсан 2 тоглолтоо алдсан хэдий ч хожсон тоглолтдоо олон онооны зөрүүтэй ялалт байгуулсан. Залуу бүрэлдэхүүний алдаа ч байж болох 2 хожигдол. Гэхдээ цувралын талбайн давуу тал тэдэнд бий. Хэрвээ тэд DEN-г хожиж чадвал бүсийн финалд залуу лидер Anthony Edwards тэргүүтэй MIN-той тоглоно. Улиралд аль аль багууд 2:2 хожсон сонирхолтой цуврал хүлээж байна.


    NBA