MSports logo
Анхдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам.
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 28

  • Анхдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам.

    Өвөрхангай аймгийн Арвайхээр болон Өндөр Гэгээний мэндэлсэн Есөнзүйл суманд энэ сарын 25-27-нд Анхдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам болж өндөрлөлөө.

    Монголын анхны соён гэгээрүүлэгч, төр, шашин, урлагт гүн хувь нэмэр оруулсан Анхдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан энэхүү даншиг наадам нь шашин, урлаг, спорт, уламжлалын олон талт үйл ажиллагааг хамарсан баялаг хөтөлбөртэй болж өнгөрлөө.

    Анхдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам.

    Энэхүү наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын зургаан арслан нийт 512 хүчит бөх зодоглосон.

    Хүчит бөхийн наймын даваанд Улсын арслан Б.Орхонбаяр Улсын аварга О.Хангайгаар найм давж, Улсын арслан Э.Батмагнай Улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давсан.

    Өндөр гэгээний даншиг наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын арслан Э.Батмагнай нар тунаж үлдсэн. Улмаар Улсын арслан Э.Батмагнай Улсын арслан Б.Орхонбаяраар ес давж түрүүллээ. Ийнхүү шинэхэн Улсын арслан Э.Батмагнай даншиг наадамд түрүүлснээр наадамч түмнийг дахин баясгалаа.

    Анхдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам.

    Наадмын үеэр:

    Шашны ном хурах ёслол, лам нарын ном айлдвар, маани мэгзэм уншлага

    Цамын бүжиг, соёлын парад

    Монгол бичиг, уран зураг, баримлын үзэсгэлэн

    Ардын урлагийн тоглолт, язгуур соёлын арга хэмжээ

    Үндэсний бөх, сур, шагай харваа зэрэг уламжлалт спортын арга хэмжээ дэлгэрэнгүй зохион байгуулагдсан.

    Энэхүү наадамд Энэтхэг, Түвд, ОХУ, БНСУ зэрэг орнуудын шашин, соёлын төлөөлөгчид оролцож, мөн ЮНЕСКО-гийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд Занабазарын бүтээлүүдийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх асуудалд анхааран ажиллаж буй ажлын нэг хэсэг юм.

    Анхдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам.