Азийн улс бүрийн аваргууд хуран цугларсан Сагсан бөмбөгийн аваргуудын лигийн 30 дахь улирал BCL Asia Champions League-н медальтнууд өнөөдөр тодорно. Хэрвээ өнөөдөр манай Хасын хүлэгүүд баг хожиж хүрэл медаль авбал Монголын спортын түүхэнд клубийн түвшин дэх медаль хүртсэн анхны баг болно.
BCL Asia: Хасын Хүлэгүүд баг хүрэл медалийн төлөө өнөөдөр нутгийн эзэдтэй тоглоно
6 сарын 13


Манай Хасын Хүлэгүүд баг маань энэхүү тэмцээний А хэсэгт орж Хятадын CBA лигийн аварга Zhejiang Guangsha Lions багийг 84:67 хожиж, Ираны лигийн аварга Tabiat Basketball багт 78:76 харьцаатай хожигдсоноор хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан. Шөвгийн наймд Филиппиний аварга Meralco Bolts багийг 83:78 харьцаатай ялж хагас шигшээд Японы B лигийн аварга Utsunomiya Brex багийн эсрэг тоглосон ч 93:71 харьцаатай ялагдал хүлээсэн. Өнөөдөр хүрэл медалийн төлөө 21:00 цагаас АНЭУ-н 9 удаагийн аварга BCL Asia 2024 тэмцээний мөнгөн медальт Shabab al ahli багтай өрсөлдөнө.
Хасын Хүлэгүүд багийн тоглогчдын голлох үзүүлэлтүүд:

Ian Miller 21.8 оноо, 5,3 дамжуулалт, 3,5 самбар дунджилж байна.
Баатар-Эрдэнэ Барсболд 13 оноо, 1,8 бөмбөг таслалт, 3,3 самбар дунджилж байна.
Jordan Tolbert 10 оноо, 5,8 самбар, 3 бөмбөг таслалт дунджилж байна.
Shabab Al Ahli багийн тухайд

1958 онд үүсгэн байгуулагдсан. Багийнхаа түүхэнд 9 удаа үндэсний лигийнхээ тэмцээнд аварга авч байсан. Өнгөрсөн жил болсон BCL Asia тэмцээнд дэд байрт орж мөнгөн медалийн эзэд болж байсан туршлагатай баг юм. Тэдний хувьд өчигдөр болсон хагас шигшээ тоглолтод Ливан улсын хүчирхэг баг Al Riyadi Beirut багт 100:78 харьцаагаар хожигдсоноор манай Хасын Хүлэгүүд багтай хүрэл медалийн төлөө тоглохоор болсон билээ. Багийн ахлах дасгалжуулагчаар Серби мэргэжилтэн Miodrag Perišić ажиллаж байгаа. Түүний хувьд Shabab al ahli багт нэгдээд 6 сар болж байгаа бөгөөд энэ хугацаанд багийг түүхэн амжилтууд руу хөтөлж буй юм.
Shabab al ahli багийн гол импорт тоглогчид:
Deshawndre Washington нь 2001 онд АНУ-д төрсөн бөгөөд одоогоор BCL Asia тэмцээнд 34,3 оноо, 8,5 самбар, 5,3 дамжуулалт дундажлаж багийнхаа бүх тоглогчдыг тэргүүлж байна. Түүний тоглолтын онцлог нь түүний шидэлт болон хурд тэсрэлт сайтай хамгаалагчийн байрлалд тоглодог.

Jermaine Love нь 1989 онд АНУ-д төрсөн бөгөөд 191см өндөр 84кг жинтэй хамгаалагчийн байрлалд тоглодог. Түүний хувьд BCL Asia тэмцээнд 19,5 оноо, 1,8 бөмбөг таслалт, 1,8 дамжуулалт дундажлаж байна. Түүний тоглолтын онцлог нь хурдан довтолгоонд сайн одоогоор энэхүү тэмцээнд 50-иас дээш хувьтай довтолж байгаа цөөн тоглогчдын нэг юм.

Хоёр багийн харьцуулсан үзүүлэлтүүд:
