MSports logo
BCL Asia: Түүх бүтээж буй Хасын Хүлэгүүд баг аваргын төлөө үлдэж чадах уу?
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 12

  • BCL Asia: Түүх бүтээж буй Хасын Хүлэгүүд баг аваргын төлөө үлдэж чадах уу?

    Азийн улс бүрийн аваргууд хуран цугларсан Сагсан бөмбөгийн аваргуудын лигийн 30 дахь улирал BCL Asia Champions League нэрэн дор хоёр дахь удаагаа Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо энэ сарын 07-нд эхэлсэн ба 13-ны өдөр аваргаа тодруулна.

    Хасын Хүлэгүүд багийн амжилт


    BCL Asia: Түүх бүтээж буй Хасын Хүлэгүүд баг аваргын төлөө үлдэж чадах уу?

    Энэ оны Үндэсний Дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд баг BCL Asia үндсэн хэсэгт БНХАУ-ын СBA-ийн аварга Zhejiang Guangsha Lions, 2023-24 оны “Ираны сагсан бөмбөгийн супер лиг”-ийн аварга Табиат багуудтай Group A-д хуваагдан өрсөлдлөө. Эхний тоглолтод сагсан бөмбөгийн хөгжил өндөр хөгжсөн БНХАУ-ын CBA-ийн томоохон баг Zhejiang Guangsha Lions-ыг 84-67 харьцаатай хожил байгуулж, Азийн клубүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд томоохон шуугиан тарилаа. Харин өчигдөр Ираны аварга хүчирхэг Табиат багтай эцсийн мөч хүртэл эн тэнцүү өрсөлдөж, 78-76 харьцаатай хожигдож, үнсдэн хэсэг 1-1 харьцаатайгаар 2-р байраар шалгаран хасагдах шатанд орох болсон юм. Харин өчигдөр болсон шөвгийн 8-н тоглолтод Филиппиний аварга хүчирхэг Meralco Bolts багийг 83:78 харьцаатай хожиж хагас шигшээ шатанд өрсөлдөхөөр болсон. Хагас шигшээ шатанд манай баг хүчирхэг Япон улсын B League-ийн аварга Utsunomiya Brex багийн эсрэг 21:00 цагаас тоглоно.

    Utsunomiya Brex багийн тухайд

    BCL Asia: Түүх бүтээж буй Хасын Хүлэгүүд баг аваргын төлөө үлдэж чадах уу?

    2004 онд үүсгэн байгуулагдсан. Багийнхаа түүхэнд нийт 4 удаа финалдахдаа 3 удаа аварга авч байсан. Utsunomiya Brex баг BCL Asia тэмцээнд анх удаа оролцож байгаа бөгөөд шөвгийн 8-д 2023-24 оны “Ираны сагсан бөмбөгийн супер лиг”-ийн аварга Табиат багийг 2 нэмэлт цаг сунгасны эцэст 94:93-н харьцаатай ялж чадсанаар хагас шигшээд шалгарсан билээ.

    Улирлын эхэнд АНУ-ын дасгалжуулагч Kevin Braswell-ийн удирдлага дор улирлаа эхлүүлж байсан ч түүний хувьд 2025 оны 1-р сарын 24-нд зүрхний хүнд хагалгаанд орж 2-р сарын 24-нд 46 насандаа таалал төгсжээ. Түүнийг орлож түр ахлах дасгалжуулагчаар Шинэ-Зеланд мэргэжилтэн Zico Coronel багийг удирдаж 2024-2025 оны улиралд аварга авч улмаар BCL Asia тэмцээнд багаа маш сайн удирдан хагас шигшээд шалгаруулаад байгаа билээ.

    Багийн гол импорт тоглогчид:

    BCL Asia: Түүх бүтээж буй Хасын Хүлэгүүд баг аваргын төлөө үлдэж чадах уу?

    D.J.Newbill нь 1992 онд АНУ-ын иргэн бөгөөд 193см өндөр 95кг жинтэй хамгаалагчийн байрлалд тоглодог. Түүний хувьд Японы Utsunomiya Brex багт 2023 онд нэгдсэн бөгөөд 2 удаагийн улирлын MVP энэ жилийн финалын MVP болсон бөгөөд финалын тоглолтод 21,7 оноо 6 дамжуулалт 5 самбар дундажласан билээ. Тэрээр BCL Asia тэмцээнд 21,3 оноо 7,7 дамжуулалт 5,3 самбар дундажлаж багаа тэргүүлж байна.

    Isaac Fotu нь 1993 онд Их-Британи улсад төрсөн бөгөөд Их-Британи болон Шинэ-Зеланд улсын иргэншилтэй 2,03см өндөр 104кг жинтэй бөгөөд хүчний довтлогчийн байрлалд тоглодог. Тэрээр BCL Asia тэмцээнд 16,3 оноо 9,7 самбар 1,3 дамжуулалт дундажлаж байна.

    Хоёр багийн голлох үзүүлэлтүүд:

    BCL Asia: Түүх бүтээж буй Хасын Хүлэгүүд баг аваргын төлөө үлдэж чадах уу?

    Хасын Хүлэгүүд баг хэрвээ Финалд амжилтай шалгарвал Өнгөрсөн жилийн аварга Ливаны ⁠Al Riyadi Beirut Club болон эзэн орны Shabab Al Ahli багуудын аль хожсонтой Аваргын төлөө тоглох болно.

    Тэмцээнд түрүүлсэн цорын ганц баг ТИВ хоорондын Цомын тэмцээнд Австралын NBL-ийн аварга баг, FIBA Европын клубүүдын лигийн аварга баг, Африкийн клубүүдийн лигийн аварга баг, Америк тивийн клубүүдийн лигийн аварга баг болон нэгэн сонирхолтой өрсөлдөгчид болох NBA-ийн G-League-ийн аварга багтай өрсөлдөх ажээ.