MSports logo
U23 насны тамирчид Ази тивийн дэвжээнээс 5 медаль хүртлээ
  • М
    Мөнхбаясгалан

    5 сарын 29

  • U23 насны тамирчид Ази тивийн дэвжээнээс 5 медаль хүртлээ

    Вьетнам улсын Да Нанг хотноо зохион байгуулагдаж буй Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний U23 насны ангиллын барилдаан амжилттай өндөрлөж, Монголын баг тамирчид 5 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

    U23 насны тамирчид Ази тивийн дэвжээнээс 5 медаль хүртлээ

     Үүнд:

    Эрэгтэйчүүдийн төрөл

    • 57 кг – Лувсандагва хүрэл медаль

    • 70 кг – Анх-Эрдэнэ хүрэл медаль

    Эмэгтэйчүүдийн төрөл

    • 65 кг – Н.Нархажид мөнгөн медаль

    • 68 кг – Б.Одзаяа хүрэл медаль

    • 72 кг – Э.Одгэрэл мөнгөн медаль

    U23 насны тамирчид Ази тивийн дэвжээнээс 5 медаль хүртлээ

    Монгол Улсынхаа тамирчдыг энэ удаад МУГТ Б.Наранбаатар тэргүүтэй МУГТ Г.Мандахнаран, ОУХМ Н.Ганбаатар, Д.Мөнхбаяр нарын дасгалжуулагчид удирдан амжилттай оролцлоо.

    cover
    cover
    cover
    cover

    Чөлөөт бөхийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнам улсын Да Нанг хотод 2026 оны 05 дугаар сарын 23-31-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. U23 насны ангилал өндөрлөж, тэмцээн цаашид U17 насны ангиллаар үргэлжилнэ. 

    Гэрэл зургийг: Mongolian Wrestling Federation