MSports logo
ДУБАЙ ХОТЫГ 2025 ОНД БОЛОХ ДЭЛХИЙН “И-СПОРТС” НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОТООР ЗАРЛАЛАА
  • А
    Админ

    6 сарын 13

  • ДУБАЙ ХОТЫГ 2025 ОНД БОЛОХ ДЭЛХИЙН “И-СПОРТС” НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОТООР ЗАРЛАЛАА

    Дэлхийн И-спортсын холбоо 2025 онд болох Дэлхийн “Esports Games”-ийг Дубайд зохион байгуулна гэж мэдэгдлээ. Сонгон шалгаруулалтыг Дубайн Дэлхийн худалдааны төвд болсон “Global Esports Tour” арга хэмжээний үеэр холбооны гүйцэтгэх захирал Пол Ж.Фостер баталгаажуулсан байна. Уг арга хэмжээг Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулна гэж өмнө нь 2021 оны арванхоёрдугаар сард зарлаж байсан бол ийнхүү зохион байгуулах хотыг тодорхойллоо. Уг мэдэгдлийг гаргахад Турк, Бразилийн И-спортын холбооны ерөнхийлөгч нарын хамт Дэлхийн и-спортын холбооны албаны хүмүүс байлцлаа.


    "Бид өнгөрсөн арваннэгдүгээр сард "Expo 2020 Dubai" үзэсгэлэнд Эмират И-спортстой стратегийн хүрээний гэрээ байгуулснаас хойш бүс нутагтаа спортыг хөгжүүлэх, боломжуудыг нээх гайхалтай ахиц дэвшлийг харсандаа баяртай байна. Дэлхий нийтээрээ Дубай бол гайхалтай зохион байгуулагч, дэлхийн жишигт нийцсэн орчинг санал болгодог гэдгийг мэддэг. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг эх орныхоо далбааны алдар нэрийнг төлөө хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө өрсөлдөж, олон ур чадвар, авъяас чадвар, хувийн аялалаа дэлхий нийтэд харуулах боломжийг харахыг тэсэн ядан хүлээж байна.” гэж Дэлхийн И-спортс холбооны тэргүүн хэллээ. Global Esports Games бол дэлхийн и-спортс холбооны тэргүүлэх арга хэмжээ юм. Анхны тэмцээн өнгөрсөн жил Сингапурт болсон бөгөөд Dota 2, PES 2021 улирлын шинэчлэлт, Street Fighter V гэсэн гурван төрөлд зохиогдсон юм. Энэ жилийн Global Esports Games Истанбул хотод болох бөгөөд 12-р сарын 14-18-ны хооронд болно. Харин ирэх жил Саудын Арабын Эр-Рияд хотод тус наадмыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

     

    Н.Бэлгүүн