MSports logo
ХАНЖОУ
  • А
    Админ

    1 сарын 10

  • ХАНЖОУ

    “Ханжоу 2022” Азийн Наадмыг зохион байгуулах хороо спортын олон төрөлт тэмцээн ойртож байгаа энэ үед дөрвөн өвөрмөц загвар бүхий 100,000 зурагт хуудсыг хот даяар түгээхээр болжээ. Энэхүү зурагт хуудас нь Ханжоу 2022 оны гуравдугаар сараас өмнө 2000 сурталчилгааны самбарыг чимэглэх болно. Наадамтай холбоотой соёлын элементүүдийг харуулсан сурталчилгааны самбарыг метроны буудал гэх мэт олон нийтийн газар байрлуулж, "Зүрхнээс зүрхэнд, Ирээдүй" гэсэн уриатай байх болно. Мөн Ханжоу хотын автобусыг Азийн наадмын сэдэвтэй зурагт хуудсаар чимэглэсэн байна.

    Хотын гол гудамжуудад наадамтай холбоотой гэрэлтдэг тэмдэг, тоолох төхөөрөмжийг байрлуулж байгаа бөгөөд орон нутгийн мэдээний программуудад “Ханжоу 2022”-ын элементүүдийг багтаажээ. Энэхүү зурагт хуудас нь Ханжоу 2022 тэмцээнд оролцох гимнастик, сэлүүрт сэлэлтийн төрлүүдийг, мөн Лианлиан, Ченчен, Конгконгийн робот сахиусуудыг харуулсан байна. “Ханжоу-2022” Азийн наадам есдүгээр сарын 10-наас 25-ны хооронд болно. “Ханжоу-2022” наадамд Азийн Олимпийн зөвлөлийн 45 улс бүгд өрсөлдөх юм. Энэ нь Хятад улс 1990 онд Бээжин, 2010 онд Гуанжоугийн дараа Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.