MSports logo
Танилц: Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны ШИЛДГҮҮД
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 3

  • Танилц: Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны ШИЛДГҮҮД

    Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын эмэгтэй шилдэг тоглогчдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.

    2024-2025 оны улиралд ямар тоглогчид ШИЛДЭГ-ээр тодорсныг хүргэе!

     

    Шилдэг шинэ тоглогч шагналын эзнээр АОДЭ М Винкс багийн залу тоглогч Б. Гэрэлмаа тодорлоо.

    Тэрээр энэ улиралд 15 тоглолтод 9.6 оноо, 3.7 самбар, 2.8 оновчтой дамжуулалт, 42%-ийн довтолгоо дунджилсан байна. 

    Танилц: Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны ШИЛДГҮҮД

    Шилдэг амжилт нь ахисан тоглогч шагналын эзнээр Омни Хүлэгүүд багийн тоглогч Т.Үлэмж тодорлоо.

    Тэрээр өнгөрсөн улиралд 2.7 оноо, 5.3 самбар, 0.8 оновчтой дамжуулалт дунджилж байсан бол энэ улиралд 15 тоглолтод 8.0 оноо, 7.4 самбар, 1.1 оновчтой дамжуулалт дунджилжээ.

    Танилц: Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны ШИЛДГҮҮД

    Шилдэг хамгаалан тоглогч шагналын эзнээр Аравт багийн тоглогч Б.Өнөрзаяа тодорлоо.

    Тэрээр энэ улиралд 15 тоглолтод 9.8 оноо, 4.2 самбар, 3.3 оновчтой дамжуулалт, 3.8 бөмбөг таслалт дунджилсан байна.

    Танилц: Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны ШИЛДГҮҮД

    Шилдэг дасгалжуулагч шагналын эзнээр Улаанбаатар Амазонс багийн дасгалжуулагч Фран Гарсиа тодорлоо.

    Улаанбаатар Амазонс баг энэ улиралд “15-1” амжилт үзүүлж, лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн юм.

    Танилц: Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны ШИЛДГҮҮД

    Шилдэг гадаад тоглогч шагналын эзнээр Улаанбаатар Амазонс багийн тоглогч Грэйс Берг тодорлоо. 👏👏🏀

    Тэрээр энэ улиралд 19.9 оноо, 7.5 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дунджилсан байна.

    Танилц: Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны ШИЛДГҮҮД

    Лигийн хамгийн хүндтэй шагнал болох Үнэ Цэнтэй тоглогч /MVP/ шагналын эзнээр Улаанбаатар Амазонс багийн ахлагч Б.Ариунцэцэг тодорлоо.

    Тэрээр энэ улиралд 15 тоглолтод 19.0 оноо, 9.7 самбар, 2.9 оновчтой дамжуулалт, 49 хувийн довтолгоо дунджилсан байна. Мөн Улаанбаатар Амазонс баг нь улиралд “14-1” амжилт үзүүлж, лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн юм.

    Танилц: Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны ШИЛДГҮҮД

    Гэрэл Зургийг: The League - Үндэсний Дээд Лиг