Криштиано Роналдо Саудын Арабын "Аль-Наср" клубтэй цоо шинэ гэрээ байгуулж, жилийн 178 сая фунтын дүнтэй гэрээ үзэглэжээ. Энэ нь спортын түүхэн дэх хамгийн үнэтэй, тансаг гэрээнд тооцогдоод байна. Түүний гэрээг задлаад үзвэл.
Криштиану Роналдугийн шинэ гэрээг задалж үзвэл
6 сарын 30


• Монгол мөнгөөр 875,485,880,000
• Сарын 72,957,156,666
• Нэг хоногт 2,431,905,222
• Нэг цагт 202,658,768
• Нэг минутад 3,377,646
• Нэг секундэд 56,294
Мөн үүн дээр нэмэлт заалтууд
· Al-Nassr клубийн 15% хувьцааг эзэмших эрх ( ойролцоогоор 33 сая фунт буюу Монгол мөнгөөр 162,309,180,000 төгрөг )
· 24.5 сая фунтийн гэрээ байгуулсан урамшуулал- Хэрвээ хоёр дахь жилийн гэрээгээ сунгавал энэ дүн 38 сая фунт болно
· Гоол оруулах бүрд 80,000 фунтийн урамшуулал буюу Монгол мөнгөөр 393,476,800 төгрөг ( Хоёр дахь жилдээ 20%-иар нэмэгдэнэ)
· Гоолын дамжуулалт өгөх бүрд 40,000 фунтийн урамшуулал буюу Монгол мөнгөөр 196,738,400 ( Хоёр дахь жилдээ 20%-иар нэмэгдэнэ)
· Хэрвээ Al-Nassr клуб Саудын Про лигт түрүүлбэл 8 сая фунтийн урамшуулал буюу Монгол мөнгөөр 39,347,680,000 төгрөг
· Cristiano Ronaldo Саудын Про лигийн мэргэн бууч болбол 4 сая фунтийн урамшуулал буюу Монгол мөнгөөр 19,673,840,000 төгрөг
· 4 сая фунтийн үнэтэй буюу Монгол мөнгөөр 19,673,840,000 төгрөгийн үнэтэй хувийн онгоцны зардлыг Al-Nassr клуб бүрэн даана
· Саудын болон Азийн компаниудаас нийт 60 сая фунтийн буюу Монгол мөнгөөр 295,107,600,000 төгрөгийн ивээн тэтгэлгийн гэрээ амласан.
Мөн Cristiano Ronaldo-ийн өдөр тутмын хэрэгцээнд зориулж 16 хүн бүтэн цагаар ажиллана
· 3 жолооч
· 4 гэрийн үйлчлэгч
· 2 тогооч
· 3 цэцэрлэгжүүлэгч
· 4 хамгаалагч
Энэхүү гэрээ нь спортын түүхэнд хамгийн тансаг бөгөөд өндөр үнэтэй гэрээ болж түүхэнд үлдлээ.