MSports logo
Тойм: НБА-ын солилцооны цонх хаагдахаас өмнө болж буй томоохон солилцоонууд
  • П
    Пүрэвлхагва

    2 сарын 4

  • Тойм: НБА-ын солилцооны цонх хаагдахаас өмнө болж буй томоохон солилцоонууд

    Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн NBA-д сүүлийн өдрүүдээр томоохон солилцоонууд болж өнгөрлөө. Улирал талаасаа илүүтэй үргэлжилж буй энэ үед Лос Анжелес Клипперс баг болон Кливленд Кавальерс багууд солилцоо хийж, бүх цаг үеийн шилдэг шидэгчдийн нэг болох өдгөө 36 настай Жэймс Харденийг Кливленд Кавальерс баг авч, түүний оронд өдгөө 26 настай холбон тоглогч Дариус Гарланд дээр 2-р тойргийн драфтын сонголтын хамт Лос Анжелес Клипперс багт өгч, солилцоог баталгаажууллаа. Мөн Кливленд Кавальерс баг Сакраменто Кингс, Чикаго Буллс багууд солилцоо хийж, Кливленд Кавальерс баг Деннис Шрөдер болон Кеон Эллис нарыг авсан бол Сакраменто Кингс баг Деандре Хантерийг авч, Чикаго Буллс баг Дарио Шарич болон 2-р тойргийн драфтын 2 эрхийн хамт авч чадлаа.

    Тойм: НБА-ын солилцооны цонх хаагдахаас өмнө болж буй томоохон солилцоонууд

    Мөн Чикаго Буллс баг дорнод бүсийн шилдэг багуудын нэг Бостон Селтикс багт 35 настай туршлагатай төвийн тоглогч Никола Вучевич болон 2-р тойргийн драфтын эрхийн хамт өгч, түүний оронд Энферний Саймонс болон 2-р тойргийн драфтийн эрхийг авч, солилцоог баталгаажууллаа. Мөн Чикаго Бүллс, Миннесота Тимбервулвс, Детройт Пистонс багууд солилцоо хийж, Чикаго Буллс багт Жэйдн Айви, Майк Конли, Детройт Пистонсруу Кевин Хуертер, Дарио Шарич, 1-р тойргийн драфтын эрхийн хамт өгч солилцоог баталгаажууллаа.

    Тойм: НБА-ын солилцооны цонх хаагдахаас өмнө болж буй томоохон солилцоонууд

    Өмнөд бүсийн Мемфис Гриззлис болон Юта Жазз багууд солилцоо хийж, Юта Жазз баг Трипл Жэй буюу Жарен Жэксон Жуниор, Жон Кончар, Жок Лэндэйл, Винс Уиллиамс Жуниор нарыг авч, Уолтер Клэйтон Жуниор, Кайл Андерсон, Тайлор Хендрикс, Жорж Нианг, 1-р тойргийн драфтын 3 эрх өгсөн байна.

    Тойм: НБА-ын солилцооны цонх хаагдахаас өмнө болж буй томоохон солилцоонууд

    NBA-ийн солилцооны цонх хаагдахад ердөө 2 хоног үлдлээ. Энэ үед олны анхаарлын хамгийн их татаж буй солилцоо бол Милуоки Бакс багийн лидер Грек мангас Яннисын аль баг руу явах талаар юм. Түүнийг авахаар олон багууд эрчимтэй хөөцөлдөж байна.