MSports logo
The MongolZ багийн энэ оны анхны тэмцээнд юу болж өнгөрөв
  • М
    Мөнхбаясгалан

    2 сарын 3

  • The MongolZ багийн энэ оны анхны тэмцээнд юу болж өнгөрөв

    Шинэ он гарснаас хойш цахим спорт сонирхогчдын хүсэн хүлээж үздэг, дэмждэг төрөл болох CS GO2-ийн тэмцээнүүд сонирхолтой үр дүн, амжилтуудаар дүүрэн байна.

    Оны эхний BLAST Bounty Season 1 2026 тэмцээнд Орос улсын PARIVISION баг түрүүлж, хүн болгоны таамаг, саналыг өөрчилсөн бол одоо үргэлжилж байгаа IEM Krakow 2026 тэмцээн мөн яалгаагүй итгэмээргүй амжилтуудаар дүүрэн байна. 

    The MongolZ багийн энэ оны анхны тэмцээнд юу болж өнгөрөв

    IEM Krakow 2026 тэмээнд нийт 24 баг оролцож байснаас найман баг нь урилгаар шууд хоёрдугаар шатнаас оролцож, 16 баг нь эхний шатны тоглолтууд хийсэн. Одоогоор хоёрдугаар шатны тоглолтод урилгаар оролцсон найман багуудаас FURIA, Spirit, Vitality гэх гурван баг үлдсэн бол эхний шатнаас одоог хүртэл хожил байгуулж үлдсэн G2, Astralis, Aurora гэх гурван баг шалгараад байна. 

    cover
    cover

    Энэ тэмцээнд мөн адил урилгаар The MongolZ баг оролцсон бөгөөд тэд эхний тоглолтоо эхний шатнаас шалгарсан G2 багтай тааран тоглосон. Эхний тоглолт “DUST2” map 13:2-ийн харьцаатай, дараагийн тоглолт “Anceint” map дээр 13:11-ийн харьцаатай G2 баг ялалт байгуулж, The MongolZ баг эхний тоглолтдоо ялагдал амссан. 

    The MongolZ багийн энэ оны анхны тэмцээнд юу болж өнгөрөв

    Ингэснээр тэд хасагдах шат руу унаж мөн адил тэмцээний хоёрдугаар шатад урилгаар оролцож эхний тоглолтдоо хожигдол амссан FURIA багтай тоглохоор болсон. Тэд хоорондоо гурван тоглолт хийж 2:1-ийн харьцаатай FURIA баг ялалт байгуулснаар дараагийн шатад шалгарч харин The MongolZ баг тэмцээнийг нэг ч хожил байгуулж чадалгүй өндөрлүүлж байна. Тэд мөн адил баг оны өмнө зохиогдсон BLAST Rivals 2025 Season 2 тэмцээнд мөн адил нэг ч ялалт байгуулж чадалгүй тэмцээнийг өндөрлүүлж байсан. Энэ үйл явдлууд нь багийн гишүүд сүүлийн хэдэн сард хоёр ч удаа өөрчлөгдөж, тэдэнтэй хийх бэлтгэлийн цаг хомс байсан гэж олон таамаг гарж байна. 2023 оны зургаадугаар сараас тасралтгүй өсөж Дэлхийн топ нэгт хүртэл бичигдэж байсан залуу баг одоо бол Дэлхийн есдүгээр байранд, Valve globol ranking 12-р байранд бичигдэж эхэлж байна. 

    The MongolZ багийн энэ оны анхны тэмцээнд юу болж өнгөрөв
    The MongolZ багийн энэ оны анхны тэмцээнд юу болж өнгөрөв

    The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн бол PGL Cluj-Napoca 2026 юм. Тэд энэ тэмцээнд одоо байгаа багын бүрэлдэхүүнтэй оролцох болно. Нийт 1,250,000 долларын шагналын сантай уг тэмцээн нь хоёрдугаар сарын 14-22-ний өдрүүдэд Румын улсын Клуж-Напока хотод болох юм.

    The MongolZ багийн энэ оны анхны тэмцээнд юу болж өнгөрөв