MSports logo
NBA: Улирлын шинэ журам болон алдрын танхимд нэрээ мөнхөлсөн "Супер фэн"-үүд
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 15

  • NBA: Улирлын шинэ журам болон алдрын танхимд нэрээ мөнхөлсөн "Супер фэн"-үүд

    NBA-ийн хамгийн хүндэтгэлтэй үйл ажиллагааны нэг болох “Алдрын танхим”-ын гишүүдийг албан ёсоор урьж, нэрсийг нь байршууллаа. Энэ жилийн онцлох үйл явдал мэдээж “Супер фэн” буюу хамгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийг тус танхимын галерейд том шилэн хайрцагт байршуулжээ.

    Үүнд Лос Анжелес Клипперс багийн шүтэн бишрэгч Билли Кристал, Филадельфиа 76ерс багийн шүтэн бишрэгч Алан Хорвиц, Лос Анжелес Лэйкерс багийн үнэнч фэн жүжигчин Жэк Николсон, Нью-Йорк Никс багийн шүтэн бишрэгч, кино найруулагч Спайк Ли зэрэг одууд ийнхүү тус хүндэт танхимд нэрээ мөнхөлж байна. Мөн тэдний араас Винс Картер, Чонси Биллапс зэрэг NBA-д өөрийн өвөө үлдээсэн алдартнууд нэрээ мөнхөлжээ.

    NBA: Улирлын шинэ журам болон алдрын танхимд нэрээ мөнхөлсөн "Супер фэн"-үүд

    Шинэ дүрэм: 

    NBA-ийн зүгээс тоглогчид болон дасгалжуулагчдыг тоглолтын үеэр гар утас ашиглах талаар шинэчилсэн бодлогыг гаргасан байна. Өмнө нь мэдээлж байсан Жонтэй Портерийн өөр дээрээ бооцоо тавьсан дуулианы дараа NBA шинэ дүрэм хэрэгжүүлэх тал дээр илүү нухацтай хандаж байгаа бололтой. Хэдийгээр жиргээ болон онцлох үйл явдлуудын талаар мэдээлэх нь хор хөнөөл багатай ч лиг уг бодлогоо шинэ улиралд хатуу хэрэгжүүлэхийг хүсэж буй гэнэ. Энэ нь мөрийтэй тоглоомын тархалттай шууд холбоотой. Лигийн яг одоо хүсэж байгаа хамгийн том зүйл бол тамирчид тоглолтын эхлэл болон дундуур тамирчдын эрүүл мэндийн талаарх мэдээлэл, стратеги гэх мэт чухал мэдээллийг алдагдуулахгүй байх.

    Ийнхүү 2024-2025 оны улирлаас эхлэн багууд гар утас, таблет гэх мэт ямар нэгэн төхөөрөмж тоглолтын үеэр ашиглахыг хориглосон байна. Энэхүү бодлогын хүрээнд багууд гар утас хэрэглэхийг хориглосон хугацаанд тоглогчид болон дасгалжуулагчдад зориулсан нэг холбоо барих цэгийг тогтооно. Энэ бодлогыг зөрчсөн тохиолдолд ямар шийтгэл оногдуулах нь одоогоор тодорхойгүй байгаа ч лиг энэ журмыг хатуу мөрдөхөөр төлөвлөж байгаа бололтой.

    NBA: Улирлын шинэ журам болон алдрын танхимд нэрээ мөнхөлсөн "Супер фэн"-үүд