MSports logo
WNBA: Нэмэлт цаг сунгасан гайхалтай тоглолтын төгсгөлд Миннесота Линкс хожил байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 11

  • WNBA: Нэмэлт цаг сунгасан гайхалтай тоглолтын төгсгөлд Миннесота Линкс хожил байгууллаа

    Хойд Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн WNBA-ийн аваргын цуврал өнөөдөр эхэллээ. Финалын эхний тоглолтод Миннесота Линкс баг Нью-Йор Лайберти багийн талбайд зочлон тоглов.

    Нью-Йорк баг хоёр дахь жилдээ финалд шалгарсан бол Миннесота 2017 онд баг нь дөрөв дэх түрүүгээ хүртсэнээс хойш анх удаа аваргын төлөөх өрсөлдөөнд оролцож байна.

    Тоглолтын эхлэлийг Лайберти маш сайн тавьж 32-19-өөр эхний үеийг тэргүүлэн эхэлсэн бол хоёр болон гуравдугаар үед Линкс оноог маш сайн нөхлөө. Тоглолтын хэмнэлийг өөрчилсөн тэд дөрөвдүгээр үеийн төгсгөлд онооны тэргүүллийг авсан байна.

    WNBA: Нэмэлт цаг сунгасан гайхалтай тоглолтын төгсгөлд Миннесота Линкс хожил байгууллаа

    Тоглолтын үндсэн цаг дуусахад 1.0 секунд байхад 84-83 харьцаатай Линкс тэргүүлж, бөмбөгийг нүүрний шугамаас Лайберти тоглолтод оролцууллаа. Хувилбар Бриенна Стюарт дээр зурагдаж шийдний доороос амжиж шидэх үед алдаа үлээлээ. Ордны дэмжигчид Лайбертиг дэмжин орилоход Линкс багийнхан шүүгчийн саналтай санал нэгдсэнгүй. Чөлөөт шугамын ард зогссон Стюарт эхний шидэлтээ хийн 84-84 дээр тоог тэнцүүлсэн ч хоёр дахь шидэлтээ алдан тоглолт нэмэлт цагт шийдэгдэхээр боллоо.

    Харин нэмэлт цагт Миннесота Линкс баг илүү санаачилгатай байж нэмэлт цаг дуусахад 8.8 секунд байхад 95-93 харьцаатайгаар Линкс тэргүүлж байв. Нью Йорк Лайберти баг довтолгоогоо алдсанаар финалын эхний “Гал” гарсан тоглолтод Линкчүүд хожил байгуулж цувралыг 1-0 харьцаатай тэргүүлж эхэллээ.

    Миннесотагийн багаас Кортни Уильямс 23 оноо, Кайла Макбрайд 22, Коллиер 21 оноо авсан ба эхний хагаст 18 оноогоор хоцорч байсан нь WNBA-ийн түүхэнд 1999 оноос хойших хамгийн том эргэн ирэлт болсон байна.