19 дэх Азийн наадмын анхны медалийг авчирсан буудлагын спортын тамирчид 6 дахь өдрөө өрсөлдөж байна. 09:00 цагаас эрэгтэйчүүдийн 50м-ын гурван байрлалаас буудах төрөл эхэлсэн ба манай баг 1714 оноотойгоор 11-р байр эзэлсэн амжилт үзүүлээд байна. Мэргэн буучид босоо, суугаа, хэвтээ 3 байрлалаас, байрлал тус бүрд 20 сум буудаж өрсөлдсөнөөс ОУХМ Н.Баяраа 581 оноогоор 13-р байр, Б.Эрхэмбаяр 576 оноогоор 21-р байр, Ц.Мөнх-Эрдэнэ 557 оноогоор 44-р байр тус тус эзэллээ. Азийн наадамд манай тамирчид 14 улсын 46 тамирчинтай цэц мэргэнээ шалган өрсөлдлөө.
Эрэгтэйчүүдийн 50м-ын гурван байрлалаас буудах дасгалд багаараа 11-р байр эзэллээ
Ө
Өсөхбаяр
9 сарын 29