MSports logo
Сагсан бөмбөгийн шигшээ баг эцсийн мөчид ялагдлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 28

  • Сагсан бөмбөгийн шигшээ баг эцсийн мөчид ялагдлаа

    Азийн наадмын сагсан бөмбөгийн хэсгийн тоглолтууд үргэлжилж манай шигшээ хоёр дахь тоглолтоо Хонгконгын эсрэг тоглож эцсийн мөчид 64-69 харьцаатай хожигдол амслаа. 

    Эхний үед манайх 3 оноо илүү буюу 20-17 харьцаатай өндөрлөсөн ч хоёрдугаар үед эсрэг багийн төвийн тоглогч болон хурдан довтолгоог хамгаалж чадалгүй 30-37 харьцаатай дуусав. Манай багийн алсын зайн шидэлтүүд оновчтой болж чадалгүй явсаар гуравдугаар үед эсрэг багаас 6 оноо дутуу сүүлийн үе рүү оров. Гэсэн ч дөрөвдүгээр үеийн сүүлийн гурав дахь минутад  Г.Болор-Эрдэнэ хоёр удаа дараалан алсын зайн шидэлт амжилттай болгон оноог тэнцүүлж илүү ч гарах боломжтой тоглолт үргэлжлэв. Гэсэн ч жижиг хоёр алдаа гаргаснаар Хонгконгын баг чөлөөт шидэлт гүйцэтгэн оноо илүү гарч үүнийг нь нөхөж чадалгүй явсаар 64-69 харьцаатай тоглолт өндөрлөлөө. Амьсгаа давчдуулсан тоглолтод Г.Болор-Эрдэнэ 22 оноо, Т.Ууганбаяр 14 оноо, А.Энхбаясгалан, Х.Оргил нар 9 оноо авсан бол эсрэг багаас Ки Лий 19 оноо авч багаа тэргүүллээ.

    Манай баг дараагийн тоглолтоо Тайваны шигшээтэй хийх ба хэрвээ хожвол хэсгээсээ гуравдугаар байраар шалгарах боломжтой. 

    Гэрэл зургийг Э.Харцага

    cover
    cover
    cover