2005 оны 3-р сарын 28-нд Улаанбаатар хотноо айлын бага хүү болон мэндэлсэн. Дээрээ 2 эгчтэй , аав ээжийн хамт амьдардаг. Багадаа спортод хайртай тэр дундаа таеквондо болон сагсан бөмбөгт сонирхолтой хүүхэд байсан. Манай аав болох Алтангэрэл нь биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Буудлага болон пауэрлифтингиин спортын мастер цолтой. Багаасаа ааваасаа үлгэр дуурайлал авч тамирчин болох эхлэл маань тавигдсан.
Онцлох амжилтуудаасаа дурдвал би Олимпын таеквондогийн хар бүс 2 дантай, Монгол Улсын 5 удаагийн аварга, 2016-2022 оны Олимпын таеквондогийн бага нас, залуучууд болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5-р байрын шагналтай, Ази тивийн хүрэл медалийн эзэн тус тус болж байсан. Сагсан бөмбөгийн амжилтын хувьд 'Asia cup U17 3x3' Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн / Хүрэл медаль / Зүүн азийн залуучуудын наадам / алтан медаль / 'Оргилуун лиг' сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн /мөнгөн медаль / МСБХ 21 аймгийн Үндэсний лиг дэд хэсэг / Мөнгөн медаль / FISU World University Games Монгол улсын шигшээ баг, Азийн наадам Монгол улсын шигшээ багт, Fiba Asia cup 2025 Тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын шигшээ багт багтсан.
Спортод хайртай болох нэг шалтгаан бол яах аргагүй манай аав байсан. Анх аав маань намайг 11 настай байхад ЦЕГ-ын Харцага клуб Б.Хатанбаатар багшийн шавь болгон таеквондогоор хичээллэх эхлэл маань тавигдаж байсан. Түүнээс гадна цэвэр өөрийн хөдөлмөр тэсвэр хатуужил маш их бэлтгэлээр биеийн хөгжил болон сэтгэлзүй хувь хүний хүмүүжил гээд маш олон давуу талыг өөртөө бий болгодог учраас би спорт тэр дундаа таеквондо болон сагсан бөмбөгийн спортод маш их хайртай.
Ерөнхий боловсролын сургуулиа би Улсын тэргүүний 84-р дүгээр сургуулийг төгссөн. Их сургууль СЭЗИС-ын бакалаврын Энтрепренершип хөтөлбөрөөр суралцаж байгаа. 1-р курсийн оюутан.
Эмэгтэй хүний биед орж үзэх боломж болдвол ээжийнхээ биед ороод нэг сар дасгал хөдөлгөөн хийгээд гоё тураагаад буцаагаад өгмөөр байна. Өөрөө дандаа хэлдэг "Миний биед ороод тураагаад өг" гээд.
😷Гэрт тань бүх юм тоос шороо дараад тортог болоод харлаад байна уу?🤧 🍃Цонхны нано шүүлтүүр таны гэрийг тав тухтай цэвэр цэмцгэр байхад тусална.🌳 🫁Эрүүл цэвэр орчин Эрүүл байх үндэс.🫀 🐝🪰Тоос шороо, Утаа, Хорхой шавж бүгдийг шийдсэн шийдэл🦟🦗 Та захиалгаа яг одоо баталгаажуулаарай ☎️ 7700-6822, 9401-6822
Өмсгөлийн дугаараа сонгох болсон шалтгаан маань бага байхад сургуулийнхаа өсвөрийн шигшээд надад ганц олдсон номер нь 7 байсан. Одоо бол харин хайртай тоо минь болсон.
Багаасаа л хүсэж мөрөөддөг байсан Spiderman-ы хүч чадал, аан бас бодол унших талаар нэлээдгүй боддог.
Эмэгтэй хүнийг ийм байх ёстой тийм байх ёстой гэж боддоггүй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай үүрд мөнх амьдрахгүй юм чинь олдсон энэ амьдралдаа өөрийнхөөрөө амьдраасай гэж хүсдэг. Өөр улс орноор аялж өөр, өөр ёс заншилтай танилцаж дурсамж бүтээж, жижиг ч бай зорилго тавиад түүндээ хүрээд утга учиртай амьдрах хэрэгтэй л гэж боддог.
Чөлөөт цаг барагтаа гардаггүй. Бэлтгэл сургуулилт хичээл сургууль гээд, гэхдээ зав гарвал гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг. Дуртай дуу хөгжим гэвэл монгол уран бүтээлчдээ дэмжих дуртай. Ихэвчлэн монгол дуунуудаа сонсдог. Киноны хувьд Ma dong seok гээд хүний кинонуудыг үзэх дуртай.
Би багаасаа Хасын Хүлэгүүд багийн үнэнч дэмжигч байсан. Өөрийнхөө дэмждэг хайрладаг багтаа өөрөө ороод нэг баг болоод хамт тэмцээнд орно гэж зүүдэлж ч байсангүй. Мөрөөдөл минь биелсэн юм шиг л болсон. Манай аавтай олон багийн захирлууд уулзсан юм байна лээ. Тэгээд аль болох тогтвор суурьшилтай чадварлаг сайн багт орж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гээд л Хасын Хүлэгүүд багийг сонгосон. Оны шилдэг залуу тоглогч болоход багийнхандаа болон дасгалжуулагчдаа баярлалаа гэж хамгийн түрүүнд хэлмээр байсан. Дэмжиж тусалдаг тэдгээр хүмүүс байхгүй байсан бол би ийм амжилт гаргахгүй байх байсан. Финалын шатны тоглолтууд суралцах зүйл ихтэй бүх хүч чадлаа дайчилсан тоглолтууд болж байгаа. Эсрэг багийн тамирчид маань маш хүчирхэг багууд учраас тоглолт бүрээс суралцаж бүх хүч чадлаа дайчлан хичээж байгаа.