2003 оны 4 сарын 20-нд Улаанбаатар хотод төрж өссөн. Ам бүл 6. 1 ах, 2 эрэгтэй дүүтэй. Манай аав Үндэсний бөхийн Улсын начин Б.Дэлгэрсайхан, ээж Б.Одонгэрэл эмч мэргэжилтэй. Багадаа ер нь сэргэлэн, юмыг хурдан сурдаг төрлийн хүүхэд байсан. Том болоод “The 20th fox century”-д жүжигчин болно гэж боддог байсан.
Бага байхдаа аавыгаа зурагтаар их үздэг байсан, тийм ч болохоор хэдэн мэх үзсээр байгаад сурсан. Тэгээд жүдо үзэж байгаад Д. Сумъяа эгчийн барилдааныг зурагтаар үзээд тамирчин болохоор шийдсэн. Гэрийнхэндээ хэлсэн чинь ганц охиноо барилдуулахгүй гэдэг байсан л даа. Тэгээд уйгагүй гуйсаар байгаад Их шавь клубт 14 насандаа тамирчин амьдрал эхэлсэн дээ.Ороод нээх удаагүй жюү жицүгийн УАШТ-д ороод тэгээд л жюү жицүгийн бэлтгэл хийж эхэлсэн дээ. Спортоор хичээллээд амьдралыг харах өнцөг өөрчлөгдсөн, аавыгаа ойлгож эхэлсэн, өөрийнхөө муу сайнтай жинхэнэ нүүр тулсан даа.
2023 оны Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож өөрийн боломж бололцоог нээсэн минь амжилт байсан. Цаашдаа Дэлхийн Аварга, Азийн аваргын тэмцээнд оролцох зорилготой байгаа.
Эрэгтэй хүний биед орох боломж байсан бол хамгийн түрүүнд турник дээр суниаж үзэх байсан байх аа, би турник дээр суниадаг ч олон суниаж чаддаггүй. Тэрэндээ аягүй сэтгэлээр унадаг, тийм болохоор яадаг ч байсан хүссэн тоогоороо суниана. Тэгээд өөр хийх юмнууд зөндөө л байна.
Арван жилээ 115, IFD сургуулийг дүүргэсэн. Хоол зүйч болно гээд шийдчихсэн байсан, тэгсэн МУБИС БТС,МЖЖХ хамтраад JUMP хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн тэгээд л яг надад зориулаад гаргасан юм шиг санагдаад анхны элсэгч нь болж байсан даа. Спортын сургуульд сурах гоё зүйл нь бүгд зорилго нэг, зовлон нэг байдаг болохоор биеийгээ ойлгодог, багш нар ч бас биднийг ойлгодог.
Msports app-ын Plus+ хэрэглэгч болсноор мэргэжлийн дасгалжуулагчдын видео хичээлүүдийг хэзээ ч хаанаас ч үзэх боломжтой. Апп татах: https://onelink.to/wvgkqe
Ногоотой шөлөнд дуртай, бэлтгэл тараад ороод ирэхэд ээж хийсэн байдаг болохоор идэхэд нээх гоё.
Супер хүчтэй байсан бол одуудын биед орж чаддаг байх
Эмэгтэй хүн ер нь аав шигээ хүнд татагддаг гэдэгтэй санал нийлэх байх. Зан чанарын хувьд түшиг тулгууртай, халамжтай байдалд татагддаг.
Хэл сурах хоббитой одоогийн байдлаар Франц хэл сурч байгаа. Бас хоол хийх сонирхолтой. Чөлөөт цагаараа хоол хийгээд л байж байдаг. Дуртай дуучин The Weeknd, Peggy gou, дуртай хамтлаг Paradis.
Нийт 6 орноор аялж байсан. Байгаль, цаг уурын хувьд хамгийн их таалагдсан нь Тайланд байсан. Монголын нийгмийг хүний эрхийн мэдрэмжтэй нийгмийн асуудалгүй байгаасай л гэж хүсдэг.