MSports logo
Засмал замын дугуйн төрөлд Азийн наадмаас анхны хүрэл медалийг С.Жамбалжамц хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 5

  • Засмал замын дугуйн төрөлд Азийн наадмаас анхны хүрэл медалийг С.Жамбалжамц хүртлээ

    “Ханжоу-2022” Азийн наадмын засмал замын дугуйн төрөлд Дугуйн спортын ОУХМ С.Жамбалжамц тус наадмын дугуйн спортын анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэрээр тус наадмын эхний уралдаанд шилдэг наймд шалгаран финалын шатанд өрсөлдөх эрхээ аваад байсан юм. Улмаар өнөөдөр 10:00 цагт эхэлсэн дугуйн засмал замын төрөлд 207.7 км замыг 4:31:11 хугацаанд туулан хүрэл медаль хүртэж 9 дэх хүрэл медалийг эх орныхоо нэрэн дор бичүүллээ.

    Тус тэмцээний эхний хоёр байрыг Казакстаны тамирчид хүртсэн байна.