MSports logo
Ц.Намуунцэцэг, Э.Даваачимэг нар ялагдлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 5

  • Ц.Намуунцэцэг, Э.Даваачимэг нар ялагдлаа

    “Ханжоу- 2022” 19 дэх удаагийн Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Монгол улсын шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг өрсөлдөж байна. Тэрээр эхний барилдаанаа хийлж ¼ шигшээд u23 насны Дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Энэтхэгийн Гелот Пүжатай  барилдаж 3:3 буюу сүүлийн оноогоор ялагдлаа.

    Мөн эмэгтэйчүүдийн 57 кгд Залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Эрхэмбаярын Даваачимэг өрсөлдөж байна. Тэрээр эхний тойрогт хийлж ¼ барилдаанд БНАСАУ-ын тамирчин Жон Инсунтай барилдаж 10:0- ээр ялагдлаа.

    cover
    cover
    cover