MSports logo
Улаанбаатар ММС баг "Hongcheon Challenger" тэмцээний шилдэг дөрвөөр шалгаран тус тэмцээнийг өндөрлүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 3

  • Улаанбаатар ММС баг "Hongcheon Challenger" тэмцээний шилдэг дөрвөөр шалгаран тус тэмцээнийг өндөрлүүллээ

    ДСБХ-ны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хотуудын хооронд зохиогддог ээлжит тэмцээн болох "Hongcheon Challenger" тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон Улаанбаатар ММС баг шилдэг дөрөвт багтлаа. Өнөөдөр шигшээ тоглолтод шалгарахын төлөө Литвийн Raudondvaris хотын багтай тоглон 21-15 харьцаатай ялагдсанаар тус тэмцээнийг өндөрлүүлж байна. Энэхүү тоглолтын өмнө манай баг хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Бээжин 3х3 багийг 21-16 харьцаатай ялаад байсан юм.