Монголын хөлбөмбөгийн хөгжилд зориулан ОУХБХ-с барьж өгсөн үндсэн талбай болон төв аймагт байрлах "Air dome" бэлтгэлийн баазыг барьцаанд тавьсан мэдээлэл гарсан.
Өнөөдөр МХБХ-ы ээлжит бус хурал болсон ба тэрхүү хурал дээр гүйцэтгэх зөвлөлийн гишүүд ₮500 сая төгрөгөөр "Air dome" бэлтгэлийн баазыг "Голомт банк"-нд барьцаанд тавьсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Мөн тус хурлаар МХБХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол дэд нарийн бичгийн дарга С.Монголжингоо өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна.
"Air Dome" бэлтгэлийн ордныг барьцаанд тавьсан үйлдэл нь ОУХБХ-с хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн гэрээний заалтыг зөрчсөн үйлдэл тул энэ нь цаашдын хэд хэдэн санхүүжилт, төсөл хөтөлбөрт саад болсон үйлдэл гэжээ.