MSports logo
Душанбегийн Их Дуулгаас манай тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 5

  • Душанбегийн Их Дуулгаас манай тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

    Тажикстан улсын Душанбе хотод Жүдо бөхийн энэ оны тав дахь Их Дуулга тэмцээн 05-р сарын 02-ноос 05-р сарын 04-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг жинд барилдсан өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Европын цувралын хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Ж.Анударь алтан медаль хүртсэн. Ж.Анударь нь анх удаа Их Дуулга тэмцээнд оролцож, анхны тэмцээнээ Алтан медальтайгаар эхлүүллээ.


    Душанбегийн Их Дуулгаас манай тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

    Мөн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг-д барилдсан насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2023 оны World Masters тэмцээний мөнгөн медальт Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Ариунболд хүрэл медаль хүртсэн байна.

    Душанбегийн Их Дуулгаас манай тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

    Тэмцээний хоёр дахь өдөр бас нэгэн алтан медальтан төрлөө. Тодруулбал эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдсан Ази тивийн аварга, Парисын Их Дуулгын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганхайч хүчирхэг Францын тамирчныг цэвэр ялж, алтан медаль хүртсэн байна. Б.Ганхайч нь анх удаа Алтан медаль хүртэж буй нь энэ ба Их Дуулгаас хүртсэн 6 дахь медаль нь болж байна.

    Душанбегийн Их Дуулгаас манай тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

    Мөн тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг-ийн жинд барилдсан Тбилсийн Их Дуулгын аварга, Улаанбаатар Их Дуулгын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрдэнэбаяр Мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр нийт 5 барилдаан хийхдээ 2 удаа эзэн орны бөхийг ялсан бол Алтан медалийн төлөө мөн Тажикстан улсын жүдочинтой учраа таарч үндсэн цагт Юүко үнэлгээ алдсанаар мөнгөн медаль хүртсэн юм. Улмаар Б.Эрдэнэбаяр Их Дуулга тэмцээнээс иж бүрэн медаль хүртлээ.


    Душанбегийн Их Дуулгаас манай тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

    Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд барилдсан оюутны наадмын хүрэл медальт, Улаанбаатар Их дуулгын хүрэл медальт Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Номинзул Хорват улсын өрсөлдөгчөө цэвэр ялж, хүрэл Медаль хүртлээ. Ийнхүү Монголын шигшээ багийн тамирчид тус тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.