Цахим спортын CS GO2 төрлийн шинэ улирал, шинэ тэмцээнүүд болон шинэ багуудын амжилтаар эхэлж байна. Оны эхний тэмцээн BLAST Bounty Season 1 2026 өндөрлөж, аварга багаар Орос улсын PARIVISION баг түрүүлсэн. Энэхүү тэмцээнд The MongolZ баг оролцоогүй өнжсөн юм.
Энэ оны эхний тэмцээнд The MongolZ баг шинэ гиншүүтэй оролцоно
1 сарын 29
Тэгвэл дараагийн том тэмцээн IEM Krakow 2026 албан ёсоор эхэлсэн. Нийт 1сая амм долларын шагналын сантай энэ удаагийн тэмцээн нэгдүгээр сарын 28-нд эхэлсэн бөгөөд нийт 24 баг оролцож байгаа юм. Нэгдүгээр сарын 28-30-ний өдрүүдэд эхний шатад 16-н баг оролцож шилдэг найман баг дараагийн шатад шалгарах бол нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар шатны тоглолтууд эхэлнэ. The MongolZ багын хувьд тэмцээний хоёрдугаар шатад урилгаар оролцож байгаа бөгөөд эхний шат дууссаны дараагаар хэдний өдөр, хэдэн цагаас, ямар багтай тоглох хувиар нь тодорхой болно.



The MongolZ баг энэ удаа шинэ бүрэлдэхүүнтэй BLAST Bounty Season 1 2026 тэмцээнд оролцоно. Шинэ он гараад тэд шинэ гишүүн болох cobrazera-г үндсэн тоглогчоор танилцуулсан. cobrazera-ийн хувьд 2024 оны 2 сараас хойш The Huns Esports багт тоглож байсан бөгөөд өнгөрсөн StarLadder Budapest Major 2025 мажороор анхныхаа стикерээ гаргасан залуу тоглогч юм.
Харин The MongolZ баг Senzu-г сэлгээнд шилжүүлсэнээс хоош controlez-той оны өмнө гурван тэмцээнд оролцож, The MongolZ багтай хийсэн гэрээний хугацаа дуусгвар болсон юм. Түүний хувьд одоогоор The Huns багтай гэрээ хийж цаашдийн тэмцээндээ оролцох юм.





