MSports logo
САГСАН БӨМБӨГИЙН 3Х3 ДАШТ-ИЙ ЭХНИЙ ӨДӨР ЗУРГААН БАГ НЭГ Ч ХОЖИЛДОЛГҮЙ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ
  • А
    Админ

    6 сарын 21

  • САГСАН БӨМБӨГИЙН 3Х3 ДАШТ-ИЙ ЭХНИЙ ӨДӨР ЗУРГААН БАГ НЭГ Ч ХОЖИЛДОЛГҮЙ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

    6-р сарын 21-26-ны өдрүүдэд FIBA 3x3 дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс сагсан бөмбөгийн 3х3 одууд Бельгийн Антверпен хотод хуран чуулаад байна. Эрэгтэй, эмэгтэй багуудын өрсөлдөөн Антверпен хотноо хослон явагдаж байгаа бөгөөд эрэгтэй 20, эмэгтэй 20 нийт 40 баг дэлхийн аварга болохын төлөө өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдийн тэмцээнд аваргаа хамгаалагчаар хамгийн сүүлд гурван жилийн өмнө Амстердамд болсон тэмцээнд түрүүлж байсан АНУ-ын баг байгаа. Эмэгтэйчүүдийн төрөлд БНХАУ аваргалж байсан билээ. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд бусад багуудын чансаа, ур чадвар ч сайжирсан учраас тэднийг зогсоохын төлөө хичээх нь дамжиггүй. Хэсэг бүрийн ялагч нь шууд шөвгийн наймд шалгарна.

    3х3 ДАШТ-ий эхний өдрийн дараах байдлаар зургаан баг нэг ч хожигдоогүй байна. Серби, АНУ-ын багууд эрэгтэй төрөлд хоёр хожил байгуулсан бол Литва, Испани, Канад эмэгтэйчүүдийн төрөлд 100 хувийн амжилт үзүүлсэн. Эрэгтэйчүүдийн номер нэг Сербийн шигшээ баг А хэсэгт Шинэ Зеланд, Пуэрто-Рико хоёрыг 21:19-өөр буулган авснаар тэмцээний өмнөх онооныхоо хэмжээнд хүрч чадсан ч хожил авахад илт давуу чадаагүй, тун ойрхон тоглолтыг үзүүлж, эцсийн мөчид хожил байгуулсан. Токио 2020 аваргууд өмнөх зургаан дэлхийн аваргаас дөрвөн түрүү авсан амжилтаа ахиулахыг зорьж байна. Мөн Сербийн багууд 3х3 дэлхийн аялалд түрүүлж, улирлын эхний хоёр мастер тэмцээнд түрүүлсэн. Аваргаа хамгаалж буй АНУ ч мөн адил эхний өдөр сайн формтой байсан бөгөөд Австри, Словенийг тус тус 21-17, 22-9-өөр хожсон.

    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон Бельгийн эрэгтэй шигшээ баг эхний өдөр мөн хоёр хожил байгууллаа. Тэд сэтгэл хөдөлгөм тулаанд Словенийг 21:16-аар буулган авч, Египетийг 21:12-оор хожлоо. Эмэгтэйчүүдийн төрөлд Литвийн шигшээ баг Японыг 21:14-өөр ялж, тэргүүлэгч Германыг 18:16-аар буулган авсан юм. Испанийн шигшээ багийн хувьд Айтана Куевас илүүрхэж, Нидерланд, Чилийн эсрэг 22-9, 21-15-ын харьцаатай ялалт байгууллаа. Өдгөө 35 настай тэрбээр хоёр тоглолтод тус бүр есөн оноотой мэргэн бууч байсан нь түүнийг ээлж дараалан хамгийн үнэ цэнэтэй тоглогч болоход тусалсан. Канад хоёр дахь тоглолтдоо Израилийг 22:5-аар буулгаж авахын өмнө Чилийг D хэсэгт 21:10-аар хожсон. Хэсгийн тоглолтууд өнөөдөр үргэлжилж, 6-р сарын 24-нд өндөрлөж, дараа нь хасагдах шатны тоглолтууд үргэлжилж, аварга 6-р сарын 26-нд аваргууд тодорно.

    Манай эрэгтэй шигшээ багийн хувьд тэмцээний B хэсэгт Литви, Герман, БНХАУ, Чилийн багуудтай багтсан бол манай эмэгтэй шигшээ баг С хэсэгт Польш, Египт, Доминикан, Бельгийн шигшээ багуудтай багтсан юм. 

    Н.Бэлгүүн