МУГТ Э.Цэндбаатар ОЛИМПЫН ЭРХИЙН тэмцээнд оролцох эрхээ авлаа
4 сарын 7
🎤/𝐈𝐍𝐓𝐄𝐑𝐕𝐈𝐄𝐖/Э.ЦЭНДБААТАР: "Тамирчин дүү нар үнэхээр хүчтэй байна. Бэлтгэлээ таслалгүй, шантралгүй сайн хийвэл бүгдэнд нь боломж бий" Олимпын эрхийн тэмцээнд явах эрхийн төлөөх хамгийн өрсөлдөөнтэй жин 63.5 кг байлаа. ДАШТ-ий хүрэл, 2019, 2021 оны Азийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга МУГТ Э.Цэндбаатар сорил тэмцээнд АНУ-аас зорьж ирсэн гэхчлэн энэ жинд 4 тамирчин өрсөлдөж, Тайландыг зорих цор ганц эрхийн эзэн тодорсон. Сорил тулааны эхний өдөр Э.Цэндбаатар, Б.Буяндалай нар тааран тоглож, шүүгчдийн саналаар 3-2-ын харьцаагаар Э.Цэндбаатар шалгарч, Дэлхийн цомын хүрэл медальт О.Тулга, Дэлхийн цомын хүрэл медальт Т.Энхтөр нар тааран тоглож, Т.Энхтөр 4-1-ээр илүүрхсэн. Ийнхүү өнөөдөр буюу 04/07-нд шийдвэрдэх тоглолтод Э.Цэндбаатар, Т.Энхтөр нар тулснаар 4-1-ээр Э.Цэндбаатар ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болсон байна.