Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаан жилийн дараа Бишкект эргэн ирэх гэж байна. Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо 4-р сарын 11-16-ны өдрүүдэд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн олимпын эрхийн тэмцээний өмнөх нэгдсэн цугларалтаа “Говь ресорт” баазад хангаж байна. Манай баг тамирчдын хувьд бэлтгэл сургуулилт жигдэрсэн, хүнд гэмтэж бэртсэн тамирчин байхгүй, төлөвлөсөн ажлууд хэвийн үргэлжилж байна.
Чөлөөт бөхийн ААШТ 4-р сарын 11-нд Бишкект эхэлнэ
4 сарын 5
Харин манай эмэгтэй тамирчдын хувьд олимпын зургаан жингийн хоёрт нь эрхээ баталгаажуулсан. Тодруулбал, өнгөрсөн онд Сербийн Белград хотноо болсон ДАШТ-ээс 50кг-д ОУХМ Д.Отгонжаргал, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар тус тус мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ авсан билээ.
Харин үлдсэн 4-н жингийн эрхийг энэ сарын 16-19-ний өдрүүдэд Киргизстаны Бишкек хотноо болох Азийн олимпын эрхийн тэмцээн болон ирэх 5-р сарын 9-12-ны өдрүүдэд Туркийн Станбул хотноо болох тэмцээнүүдээс авах боломжтой. Эмэгтэй шигшээ баг Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд” академид бэлтгэлээ базааж байна.
11-16• БИШКЕК ~ Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
19-21• БИШКЕК ~ Азийн олимпын эрх олгох тэмцээн
Эрэгтэй 57 кг: З.Занабазар, 61 кг: Э.Энхболд, 65 кг:Т.Тулга, 70 кг: Ц.Чинзориг, 74 кг: Б.Батбаяр, 79 кг: Э.Бямбадорж, 86 кг: Н.Батбилгүүн, 92 кг: :Д.Батзул, 97 кг: Ө.Батзул, 125 кг: Д.Одгэрэл нар өрсөлдөнө.
Эмэгтэй 50 кг: Д.Отгонжаргал, 53 кг: Ч.Отгонтуяа, 55 кг: М.Дөлгөөн, 57 кг: Э.Гантуяа, 59 кг: Анударь, 62 кг: С.Цэрэнчимэд, 65 кг: Т.Энхжин, 68 кг: М.Дэлгэрмаа, 72 кг: З.Болортунгалаг, 76 кг: Н.Загардулам нар өрсөлдөнө.