Үндэсний Дээд лигийн АРАВТ баг АНУ-ын шигшээд багтаж, WNBA-д драфтлагдаж байсан Lindsey Pulliam-ыг Плэй-оффын өрсөлдөөнд хүч нэмэхээр багтаа нэгтгэжээ.
Lindsey Pulliam нь АНУ-д 1999 онд төрж, өссөн Northwestern Их сургуулийг дүүргэж, WNBA-ийн гуравдугаар тойргоор Atlanta Dream багт драфтлагдаж байсан ба АНУ-ын шигшээ багаас 2019 онд Пан Америкийн наадамд оролцож, мөнгөн медаль хүртэхдээ 3.7, 1.3 самбар дунджилсан байна.
Тэрбээр мэргэжлийн замналаа 2021 оны наймдугаар сард Туркийн Elazığ İl Özel İdarespor багтай гэрээ байгуулж, 12 тоглолтод 14.7 оноо, 3.5 самбар, 1.8 оновчтой дамжуулалт дунджилсан ба Евро цомын 7 тоглолтод 13.9 оноо, 5.9 самбар, 2.9 оновчтой дамжуулалт дунджилж байжээ.
2022-2023 оны улирлаас өмнө Пуллиам Испанийн дээд лигийн Феменина де Балончестогийн СБ Эстудиантестэй, 2023 оны 9-р сард Югославын аварга Валуртай, 2023 оны 12-р сард Словакийн Банска Бистрицатай гэрээ байгуулан тоглосон ба анх удаа Ази тивд газардах гэж байна.