MSports logo
Ханжоу 2022 Азийн наадамд 2023.09.24-ний өдөр өрсөлдөх Монгол улсын баг тамирчдын хуваарь
  • Э
    Энхмандах

    9 сарын 24

  • Ханжоу 2022 Азийн наадамд 2023.09.24-ний өдөр өрсөлдөх Монгол улсын баг тамирчдын хуваарь

    Ханжоу 2022 Азийн наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу 2023.09.23-ны өдөр 19 цагаас маш өвөрмөц болж 19 дэх удаагийн Азийн наадам албан ёсоор эхэллээ. Өнөөдөр буюу 2023.09.24-ний өдөр Монгол улсын баг тамирчид дараах төрөлд өрсөлдөнө.

    1. Бокс 

    14.00 цагт Эмэгтэйчүүдийн 51кг жинд О.Есүгэн 
    14.30 цагт Эмэгтэйчүүдийн 54 кг жинд М.Энхцэцэг 
    21.00 цагт Эрэгтэйчүүдийн 63.5 кг жинд Б.Чинзориг  21.15 цагт Эрэгтэйчүүдийн 80 кг жинд Г.Далай

    2. Туялзуур сэлэм

    12.30 цагаас Б.Амарзаяа, О.Золбоо нарын тоглолтууд эхэлнэ. 

    3. Хөлбөмбөг 

    19.30 цагт Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг Ираны шигшээ багтай

    4. Гандбол

    12.00 цагт Монголын шигшээ баг Ираны шигшээ багтай. 

    5. Жудо

    Хэсгийн шатны тоглолт 10-15 цагийн хооронд эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, 66кг жинд Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 48 кг жинд Б.Баасанхүү, 52 кг жинд Л.Сосорбарам нарын барилдаанууд болж 16-18 цагийн хооронд шигшээ барилдаан явагдана. 

    6. Тэннис 

    12.00 цагаас тоглолтууд эхлэх бөгөөд

    Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо, Ч.Мартаа, эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Оюунбат нар өрсөлдөнө. Мөн эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хосын төрлийн тоглолтуудад Монгол улсын баг тамирчид өрсөлдөнө.  

    7. Усанд сэлэлт

    10.00 цагт эмэгтэйчүүдийн эрвээхэй /дэльфин/ 200м төрөлд Г.Гансүлд, Т.Анунгоо, эрэгтэйчүүдийн 200м холимог төрөлд А.Билэгт, Т.Мөнх-Ундарга, эрэгтэйчүүдийн 100м чөлөөт сэлэлтийн төрөлд Р.Тамир, эмэгтэйчүүдийн 50м мэлхий сэлэлтийн төрөлд Б.Энхтамир

    11.08 цагт эмэгтэйчүүдийн 50м мэлхий сэлэлтийн төрөлд У.Мишээл, А.Мядагмаа, 

    11.22 цагт эрэгтэйчүүдийн 100м араар даллах төрөлд Н.Хишигбаяр, Х.Цэлмэг нар өрсөлдөнө. Мөн эмэгтэйчүүдийн 4*100м чөлөөт сэлэлтийн төрөлд манай шигшээ баг өрсөлдөнө. 

    8. Буудлага

    08.30 цагт 10м хийн бууны багийн төрөлд Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа, О.Есүгэн, 

    08.30 цагт 10м хийн бууны багийн төрлийн финал

    09.00 цагт 25м гар бууны хурдан буудлагын төрөлд О.Төгөлдөр, Э.Даваахүү нар тус тус өрсөлдөнө. 

    Ханжоу 2022 Азийн наадамд 2023.09.24-ний өдөр өрсөлдөх Монгол улсын баг тамирчдын хуваарь